Залуу мэргэжилтнүүдэд зориулсан “Менторшип хөтөлбөр 2025–2026” элсэлт албан ёсоор зарлагдлаа!
Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар — The Young Professionals’ Group (YPG) Mongolia Chapter — санаачлан хэрэгжүүлдэг энэхүү хөтөлбөр маань 10 дахь жилдээ үргэлжилж байна.
Менторшип хөтөлбөр нь туршлага, мэдлэг, ур чадвар өндөртэй мэргэжилтнүүд залуу үеийнхэндээ мэргэжлийн чиг баримжаа өгөх, хувь хүний болон карьерийн хөгжилд нь дэмжлэг үзүүлэх, урам зориг өгөх зорилготой юм.
Хөтөлбөрийн хүрээнд ментор ба ментий нар жилийн турш тогтмол уулзаж, ажил мэргэжлийн төлөвлөлт, ур чадварын өсөлт, танилын хүрээгээ тэлэх зэрэг олон талын дэмжлэг, харилцаа холбоог бий болгоходод тусалдаг.
📅 Хөтөлбөрийн хугацаа: 2025–2026 он
👥 Хэн оролцох вэ: Мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлж буй, өсөж дэвших эрмэлзэлтэй залуус
🌐 Зохион байгуулагч: The Young Professionals’ Group – Mongolia Chapter
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Залуучуудад өөрсдийн нөөц бололцоог нээхэд, тэднийг мэргэжлийн болон хувь хүний хувьд чадавхжуулах, ирээдүйн зорьсон зорилгод нь ойртуулах, зорилгоо тодорхойлоход туслах юм.
Компанийн эрхэм зорилго
Залуу мэргэжилтнүүдийг нэгтгэж бие биенээсээ суралцах, зөвлөгөө авах, мэдээлэл солилцох, хөгжих боломжийг бий болгох, нийгэмд эерэг манлайллыг бий болгох, зөвлөгч чиглүүлэгч соёлыг түгээх
Компанийн үнэт зүйлс
Залуучуудын өөрсдийн нөөц бололцоог нээхэд, тэднийг мэргэжлийн болон хувь хүний хувьд чадавхжуулах, ирээдүйн зорьсон зорилгод ойртуулах, зорилгоо тодорхойлоход туслах юм.
Нэмэлт мэдээлэл
“The Young Professionals’ Group” (YPG) нь 2000 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд залуусыг өөрийн нөөц бололцоогоо нээн илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн болон хувийн хөгжилд нь хүч өгч, ирээдүйн зорилгоо тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхэд туслах зорилготой байгууллага юм.
Өдгөө тус байгууллага АНУ-ын гурван муж улс, Сингапур, Монгол, Энэтхэг, Япон, Солонгос, Непал, Испани болон Киргиз улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх залуучуудын байгууллага болох “Global Shapers Ulaanbaatar Hub” болон “Young Global Leaders” байгууллагуудын хамтран хэрэгжүүлдэг “YPG Mentorship Program” нь Монголын залуу мэргэжилтнүүдийг дэмжих, хөгжүүлэх зорилготой хөтөлбөр юм. Монгол Улсад энэхүү хөтөлбөр 10 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд залуу мэргэжилтнүүдийг туршлагатай менторуудтай холбон, ажил болон амьдралын үнэ цэнтэй зөвлөгөө өгөх замаар тэдний мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж байна.
Энэхүү хөтөлбөр жил бүр 12-15 залуу мэргэжилтнийг сонгон шалгаруулж, тэднийг нэг жилийн хугацаанд туршлага, мэдлэг, ур чадвараа хуваалцдаг мэргэжлийн менторуудтай холбож, хувь хүний болон карьерийн өсөлтөд нь бодит дэмжлэг үзүүлдэг.
Арван жилийн хугацаанд 100 гаруй залуу мэргэжилтэн энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэж, өөрийн салбартаа манлайлж буйд бид бахархалтай байна.

