image
image
Ганброс

12 дагагчтай

Бидний тухай
Байгуулагдсан он 2006
Ажилтны тоо 11-50
Утасны дугаар 77100700
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил УБ, Хан уул дүүрэг, 11-р хороо, Их монгол улс гудамж, Ривер Гарден 311-105 тоот
Веб сайт www.ganbros.mn
Үйл ажиллагааны салбар
ҮйлдвэрлэлҮйлчилгээ
Сошиал

Тавилгын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 2004 онд бизнесийн гараагаа эхэлсэн “ГанБрос” ХХК өдгөө 19 дахь жилдээ амжилттай ажиллаж, салбарын зах зээлд тэргүүлэх компаниудын нэг болон цар хүрээгээ тэлсээр байна. “ГанБрос” ХХК өсөж томрохын хэрээр хэрэглэгч, харилцагчдын өмнө хүлээсэн бидний үүрэг хариуцлага өндөрссөөр буй. Тийм ч учраас бид орчин үеийн дэвшилт технологийн ололтуудыг шингээсэн, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй материалыг ашиглахын зэрэгцээ дизайн, хийцийн хувьд давтагдашгүй өнгө төрхийг чанарын өндөр түвшинд бүрдүүлсэн тавилга, цахилгаан болон ахуйн барааг нийлүүлж, өөрсдийн тавьсан зорилго болон хэрэглэгчдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэн амжилттай ажиллаж байна.

Компанийн алсын хараа

Хэрэглэгчдэд өгөх үнэ цэн, стандартаа өсгөж экспортод чиглэнэ

Компанийн эрхэм зорилго

Хэрэглэгчдийн үзэл бодлыг дээдлэн Европын өвөрмөц дизайн, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг нэн тэргүүнд хэрэглэгчдэд үзүүлдэг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологийг нэвтрүүлдэг, тасралтгүй суралцдаг, бүтээмжийг дээшлүүлдэг, бизнесийн ёс зүй хууль дүрмийг баримтлан ажилладаг компани байна.

Компанийн үнэт зүйлс

v  1. Мэдрэмжтэй

v  2. Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж

v  3. Хариуцлагатай байдал

v  4. Эерэг хандлагатай бүтээлч хамт олон

Нэмэлт мэдээлэл
Аливаа бүтээгдэхүүний төгс шийдэл нь түүнийг бүтээгч болон хэрэглэгчийн ойлголцол, сэтгэл, зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Хийсэн ажил, хүрсэн амжилтынхаа оргил үеийг хэрэглэгч, харилцагчидтайгаа хуваалцаж, тэдэндээ талархаж буйгаа илэрхийлж гэмээнэ тухайн байгууллагын амжилт, бүтээл улам өөдөө дээшлэн дэвждэг. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд та бид нэгэн завин дээр итгэл найдварын гэрэл гэгээгээр замчлуулан хамтдаа аялж, хамтдаа хөгжих зүг чигээ олж чадсаныг бидний түүх харуулсаар байна. Эрхэм таны болон харилцагч байгууллага бүрийнхээ хамгийн зөв сонголт нь байж, төгс зохицол, тав тух, шинэлэг орчинг бүрдүүлэх зорилготойгоор манай хамт олон хичээн ажиллаж байна.