image
image
Витафит групп

142 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2010
Ажилтны тоо 51-200
Утасны дугаар 88700459
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Улаанбаатар хот, ХУД-ийн 3-р хороо, Ажилчны гудамж-1 “Витафит “ үйлдвэрийн байр
Үйл ажиллагааны салбар
Худалдаа, Борлуулалт
Компанийн тухай

МОНГОЛ БРЭНД БҮТЭЭГЧ ВИТАФИТ ГРУПП

Дэлхийд танигдсан Монгол үйлдвэрлэлийг бүтээх эрхэм зорилготой Витафит групп нь 1997 онд ус, ундаа, шүүс, шингэн хүнсний үйлдвэрлэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 12 салбар компани, 1400 гаруй ажилтантай үндэсний томоохон үйлдвэрлэгч болон хөгжжээ.

Бид хэрэглэгчдийн таашаал, эрэлт хэрэгцээнд нийцсэн Монгол брэндүүдийг тасралтгүй бүтээсээр байна.  

24 жилийн түүхтэй, ард түмний бүтээгдэхүүн “Мульти” шүүс,

Хамгийн олон төрөлтэй “Гоё” шүүс,

Хүүхдэд зориулсан 100% “Бумбардай” жимс ногооны нухаш,

Жимсний амттай газтай эрүүл ус “Bubbly”,

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд тариалдаг “Монгол лууван” брэнд,

Монголын анхны хийжүүлсэн ундааны брэнд “Vibez”,

Монголын анхны энергийн ундаа “BUFF”,

Монголын анхны гүний эрдэст ус “Pearl on the Taiga” зэрэг 16 брэндийн 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг ISO9001 болон ISO22000 чанар, аюулгүй байдлын өндөр шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Дэлхийн тэргүүлэх брэндийн бүрэн автомат шугамууд болох Германы шилдэг тоног төхөөрөмж Krones, KHS,  Италийн нэр хүндтэй хүнсний ногоо боловсруулалтын төхөөрөмж Boema, БНХАУ-ын Techlong, ундааны савны бэлдэц боловсруулалтын шугам Канадын Husky зэрэг брэндийн тоног төхөөрөмжүүдээр үйлдвэрлэлээ явуулдаг.

Бид түүхий эдээ тухайн жимсний тариалалтаараа тэргүүлэгч дэлхийн 10 гаруй орны 60 гаруй компанитай хамтран ажиллаж байна. Түүхий эдээ дундын зуучлалгүй шууд татан авалт хийдэг учир үнийн бодлогоо тогтвортой байлгадаг давуу талтай. 

Экспорт: 2022 оноос Гоё шүүс Оросын Холбооны улсын зах зээлд Crispo нэртэйгээр худалдаалагдаж байна. 2025 оноос Монгол лууван брэндийг Бүгд Найрамдах Солонгос улсын сардаа +30 сая хэрэглэгчтэй COUPANG худалдааны платформд байршин худалдаалагдаж байна. Мөн 2025 оноос Vibez, Bubbly брэндийг ОХУ-д экспортолж байна.

Манай брэнд бүтээгдэхүүнүүд Монгол улсын өнцөг булан бүрд буюу Улаанбаатар хот болон 21 аймгийн 360 гаруй сумдад нийт 10000 гаруй цэгүүдэд түгээлт хүрдэг.

“Таны оролцоо Монгол брэнд үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүтээнэ.”

Алсын хараа
ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИТОЙ ЭКСПОРТЫН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ КОМПАНИ БОЛНО.
Эрхэм зорилго
ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ҮЙЛДВЭРЛЭЛ
Байгууллагын уриа
БАЙГАЛИЙН АМТЫГ БАЙГААГААР НЬ
Үнэт зүйлс

КОМПАНИЙН ЗОРИЛГО - ХУВЬ ХҮНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО
ИТГЭЛЦЭЛ - ХҮНДЭТГЭЛ
БАГИЙН ТОГЛОЛТ - ЧИН СЭТГЭЛ
НЭЭЛТТЭЙ - САНААЧИЛГАТАЙ
СУРАЛЦАГЧ - ЗӨВЛӨГЧ

Салбар
  • 1. Хүнсний үйлдвэрлэл
  • 2. Үйлдвэрлэл
  • 3. Үйлдвэрлэл
Компанийн алсын хараа

“Таны оролцоо Монгол брэнд үйлдвэрлэлийн үнэ цэнийг бүтээнэ.”

Компанийн эрхэм зорилго

Дэлхийд танигдсан монгол үйлдвэрлэл

Компанийн үнэт зүйлс
БАЙГАЛИЙН АМТЫГ БАЙГААГААР НЬ
Зургийн цомог