image
image
АНУН

45 дагагчтай

0
Бидний тухай
Яагаад бид гэж?
Түгээмэл асуулт

 

Бид байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй тулд зорьж ажиллана. Бид нөөц материал, түүхий эдийн хэрэглээгээ илүү үр дүнтэй болгож, хог хаягдлаас сэргийлэх эсвэл ямагт багасгах бодлого баримтална. Байгал орчны бодлогын хүрээнд бид:

 

  • Манай үйл ажиллагаа явуулж буй орны байгальд, хүрээлэн буй орчинд, мөн манай ажилчдад манай үйл ажиллагааны үзүүлэх сөрөг нөлөөнүүдийг илрүүлж, шинжилж, арга хэмжээ авч ажиллана. 

  • Гадаадын болон дотоодын хамрах хууль эрх зүйн орчинд нийцэж ажиллана. 

  • Манай үйл ажиллагаанаас болж байгаль орчин ямар нэгэн сөрөг нөлөө гарсан бол алдааг илрүүлж яасан ч дахин давтагдуулахгүйн төлөө ажиллана.

Компанийн алсын хараа

А НУН ХХК нь 1997 онд бизнесийн гараагаа тавилгын импорт, худалдаагаар эхэлж байсан. 20 жилийн туршид үйл ажиллагаагаа өргөжүүлэн, тэлсээр өнөөдөр өндөр хүчин чадал бүхий өөрийн үйлдвэрт дотоодын хэрэглэгчдийн онцлогт тохирсон тавилгыг үйлдвэрлэхийн сацуу тавилга байршуулалтын болон орон зайн ашигтай төлөвлөлтийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, гурван хэмжээст план зураг гаргах, борлуулалтын дараах тавилгын баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслээр тогтмол хангах үйлчилгээг үзүүлдэг болоод байна. Дэлхийн зах зээл дээрээс шинэлэг шийдэл бүхий албан тасалгааны тавилга нийлүүлэхээс гадна бид орчин үеийн загвар, амьдралын хэв маягт зориулсан гэр ахуйн тавилгыг борлуулж байна.

Компанийн эрхэм зорилго

Дэвшилтэт технологи болон менежментийн шилдэг арга барилуудыг нэвтрүүлснээр чанарын өндөр түвшинд үйлдвэрлэл болон үйлчилгээ үзүүлэх чадамжтай болно. Энэхүү чадамжийг ашиглаж нийгэмдээ чиглэсэн үр дүнтэй үйл ажиллагаа явуулж харилцагч болон ажил горилогчдын хүсэмжит компани болох.

Компанийн үнэт зүйлс

 

Анун компани нь шударга бизнесийн арга барилуудад суурилж ажиллана. Анун компаний алба хаагчид бусдаас ёс бусаар бэлэг авах, хандив авах, аяллын санал авах, бэлэн мөнгө авах зэрэг зан үйлүүдийг гаргахыг хатуу хориглоно. Байгууллага нь ямар нэгэн улс төрийн зорилготой үйл ажиллагаанд оролцож, төрийн албан хаагчдад ямар нэгэн төрлийн бэлэг эсвэл хандив өгөхгүй. Бид дотоодын болон олон улсын шударга өрсөлдөөний хуулиудад нийцэж ажиллана.

Нэмэлт мэдээлэл
Үйл ажиллагааныхаа бүх хэсгийг байнга сайжруулна. Үүнийг хийхийн тулд бид байгууллагадаа үргүй зардалгүй үйлдвэрлэлийн менежментийн процессыг нэвтрүүлнэ. Өөрсдийн сайжруулалтыг хэрэглэгчийн сэтгэл ханамж, хугацаандаа амжаагүй ажил, ажилчдын сэтгэл ханамж, болон хаягдлын хэмжээг хэмжиж тодорхойлно.