image
image
Нарийн сухайтын уурхай

487 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 1993
Ажилтны тоо 1001-5000
Утасны дугаар 75759700
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, Чингисийн өргөн чөлөө "Монголын Алт" ХХК-ийн төв байр
Веб сайт http://www.mak.mn/
Үйл ажиллагааны салбар
Уул уурхай, газрын тосҮйлдвэрлэлБарилга, Инженеринг
Сошиал
Компанийн тухай

"Монголын Алт"(МАК) ХХК барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүний зэрэгцээ байгаль орчинд сөрөг нөлөөгүй, дэлхийд тэргүүлэх сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйл ажиллагаа, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, улс эх орныхоо хөгжил, эдийн засагт даацтай хувь нэмэр оруулах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал, бид дэлхийн жишигт нийцсэн техник технологи, арга туршлагаар барилгын гол түүхий эд, материалуудыг үйлдвэрлэн импортын хараат байдлыг арилган нийт 4,000 гаруй баялаг бүтээгчийг ажлын байраар хангаж байна. 1993 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш нийт 2.1 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлээд байна. Мөн Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр шалгаруулдаг Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад 25 дахь жилдээ тасралтгүй эрэмбэлэгдээд байна. 

“Монголын Алт”(МАК) ХХК нь 1993 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын тэргүүлэх компани юм. “Монголын Алт” (МАК) ХХК нь уул уурхай, барилгын материалын үйлдвэрлэл, аялал жуучлал, үл хөдлөх хөрөнгө, иргэний нисэхийн салбаруудад үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. Бид хөгжлийнхөө дараагийн шатыг дэлхийн технологийн хөгжилтэй нийцсэн үйлдвэрлэл, боловсрол, хүн ам, орон нутгийн хөгжил болон байгаль орчинд ээлтэй нийгмийн хариуцлагын чиглэлийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Бид хувь хүний хөгжлийг түлхүү анхаарч, өөрийн компанийн ажиллагсдыг өндөр мэдлэг, мэдээлэл, туршлагаар хангах үүргээ хариуцлагатайгаар биелүүлж байна. Цаашдаа “Монголын Алт” (МАК) ХХК нь эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулах, олон улсын хэмжээнд эн зэрэгцэх Монгол компани болохын төлөө зорилго тавин ажиллаж байна.

Компанийн алсын хараа

Дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр үнэ цэнийг бүтээнэ

Компанийн эрхэм зорилго

Хариуцлагатай, шинэлэг хөгжлийг эрэлхийлнэ

Компанийн үнэт зүйлс
Дэлхийд тэргүүлэх технологи, арга барил эзэмшсэн чадварлаг, эвсэг хамт олныг бүрдүүлнэ
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Ур чадварын сургалт
Мэдлэгээ түгээх/хуваалцах боломж
Хавсран
орлон ажилласны хөлс
Тав тухтай орчин
Удирдлагын баг
Нэмэлт мэдээлэл

БИДНИЙ УРИА 

ҮЙЛДВЭРЛЭЛ ЭХ ОРНЫ ХӨГЖЛИЙГ ТҮҮЧЭЭЛНЭ