Богд банкны хүний нөөцийн бодлого нь банкны стратегийн зорилго, зорилтуудыг хангахад хүний нөөцийн үйл ажиллагааг үр ашигтай удирдан зохион байгуулах, банкны ажилтнуудын хөдөлмөрийн бүтээмжийг зөв зохистой үнэлэн дүгнэх холбогдох арга хэмжээг авах замаар хөдөлмөрийн бүтээмжийг өндөр төвшинд байлгах, банктай хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан тэдгээрийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, сургалт, хөдөлмөрийн аливаа асуудал, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналтын үйл явцыг тодорхой болгон ажиллахад оршино.
Компанийн алсын хараа
Дэлхийн шилдэг стандарт,туршлага, шинэ үеийн хандлага боломж, технологийн дэвшлийг ашиглан банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ цэнийг төдийгүй ирээдүйдээ, өөртөө, банкандаа итгэх итгэлийг түгээгч банк байна.
Компанийн эрхэм зорилго
Харилцагчид, ажилтнууд, хөрөнгө оруулагчдынхаа сэтгэл ханамжийг тэнцвэртэй, тогтвортой хангаж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийн үзүүлэлтээрээ олон улсын жишигт хүрсэн, харилцааг эрхэмлэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан ирээдүйдээ, өөртөө, банкандаа итгэх итгэлийг түгээгч, технологид суурилсан банк байна.