image
image
Cose Beauty Retail

1789 дагагчтай

Бидний тухай
Үнэлгээ
Байгуулагдсан он 2018
Ажилтны тоо 11-50
Утасны дугаар 94831010
И-мэйл хаяг [email protected]
Хаяг байршил ХУД-120 тэмээтэй хөшөө Олимпын хороо хөлбөмбөгийн талбайн замын эсрэг талд SS garden хотхоны хажууд /Park garden plaza /13 давхарт; Хан-Уул; Улаанбаатар; Монгол (Mongolia)
Веб сайт www.cose.mn
Үйл ажиллагааны салбар
Худалдаа, Борлуулалт
Сошиал
Компанийн тухай

COSE cosmetics гоо сайхны нэгдсэн их дэлгүүр нь 2018 онд үүсгэн байгуулагдаж, өнөөдрийг хүртэл маш хурдтай өргөжин тэлсээр нийт 100 гаруй харилцах компани, 300 гаруй брэндүүдийг өөрсдийн 10 салбар дэлгүүр болон онлайн дэлгүүрээр амжилттай худалдаалан борлуулж байна. Манай ажилчдын дундаж насжилт 24 бөгөөд маш залуу эрч хүчтэй хамт олон таныг угтан авахдаа баяртай байх болно.

COSE cosmetics Гоо сайхны нэгдсэн их дэлгүүр нь маш хурдтай өргөжин тэлж буй залуу эрч хүчтэй баг хамт олноос бүрдсэн бөгөөд удирдлагын арга барил, менежментийн тогтолцооны хувьд уламжлалт компанийн засаглалыг халж чадсан.

Компанийн алсын хараа

Орчин цагийн Торгоны замыг Нүүдэлчин удмын өв ухаанаар манлайлах: Бид нүүдэлчдийн өв ухаан шингэсэн чадварлаг менежментийн тогтолцоог нэвтрүүлж, орчин цаг үеийн Торгоны замын жишиг шилдэг компани байхыг эрхэмлэн зорино.

Компанийн эрхэм зорилго

Өөр өөр өнгө аясийг урлан бүтээгч гоо сайхны соёлоор дамжуулан өөртөө итгэх итгэлийн галыг бадраах:

Компанийн үнэт зүйлс
1. Үнэнч шударга ёс зүй, чин сэтгэлийг дээдэлнэ. 2. Хязгааргүй оргилсон хүсэл тэмүүлэл. 3. Өсөж дэвших сэтгэлгээ 4. Ондоошлыг хүндэтгэсэн тэгш байдал 5. Хамтын амжилт
Хангамж урамшуулал, бусад боломжууд
Унааны нэмэгдэл
Хоолны нэмэгдэл
Ажилтны бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт
Ур чадварын сургалт
Мэргэжлийн сургалт
Зургийн цомог
Бичлэг
Нэмэлт мэдээлэл

COSE гэдэг нь COSMETICS OBSESSED SALES EXPERTS буюу Гоо сайхан дурласан мэргэжилтэн гэсэн үгийн товчлол юм

Бид үйлчлүүлэгчиддээ өөр өөрийн өнгө аясаар гоёх гоо сайхны соёлыг түгээж, үйлчлүүлэгчдийнхээ өөртөө итгэх итгэлийг бадраахаар өдөр бүр хичээнгүйлэн ажиллаж байна.