image
image
Уранган

138 дагагчтай

3
Бидний тухай
Яагаад бид гэж?
Компанийн алсын хараа

Нийт үйлчлүүлэгч, хамтрагч, харилцагч, хэрэглэгч, ажиллагсадтайгаа хамтын үнэ цэнээ бүтээж, Монгол улсын шилдэг 10 компанийн эгнээнд багтах цаашлаад үйлчилгээний чанараа олон улсын жишигт хүргэх зорилт тавин, нэгэн зорилгын дор нэгдэн ажиллаж байна.

Компанийн эрхэм зорилго

Бидний хувьд "Аз жаргалыг хамтдаа бүтээе" уриан дор нийгэм, хүүхэд залууст чиглэсэн спорт, энтертайнмент нэг дор төвлөрсөн томоохон бүтээн байгуулалтыг жил бүр амжилттай хэрэгжүүлж, ажилтнуудынхаа чадвар туршлагыг улам нэмэгдүүлэн, өөрийн компанийн ажилтнууд болон үйлчлүүлэгч, хэрэглэгчдийн тав тухтай байдлыг хангасан, орчин үеийн шаардлага стандартад нийцсэн тохилог орчныг бүрдүүлж чанарыг эрхэмлэн ажиллаж байна

Компанийн үнэт зүйлс

Нийт ажилтнуудыг компанийн үнэт зүйл хэмээн үзэж “Ажилтан бүр эрхэм” уриан дор хүний нөөцийн бодлогоо хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал:

Ажилтнуудынхаа нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд:

·         2006 онд Компанийн ажилтнуудад зориулж 12 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан.

·         2010 онд тус орон сууцын барилгыг 16 айлын орон сууц болгон өргөтгөсөн.

·         2012 онд 35 айлын орон сууцыг ашиглалтад оруулж тус байранд ажилтнуудаа 40% хөнгөлөлттэй нөхцөлөөр байр олгосон.

·         Жил бүр манай компани нь Орон сууцаар хангах, жилийн эцэст ажилтан бүрт жилийн үр дүнгийн нэмэгдэл цалин олгох,

·         Компанийн зүгээс хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах, хүүхдийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн зардал гэх мэт нийгмийн асуудлыг шийдвэрлэх нөхцөлүүдэд хүүгүй зээл олгох,

·         “Уранган Финанс” ХХК-аас Автомашин хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээр авах,

Нэмэлт мэдээлэл
Тус компани 1963 онд анх үүсэл нь тавигдаж, 1992 оноос аж ахуйн нэгжийн зохион байгуулалтаар “Уран” ХК, 1999 оноос 100% нэг гишүүнтэй “Уранган” ХХК болсон. 2021 оноос групп компани болон өргөжиж нийт 5 салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар 150 гаруй хүмүүсийг байнгын ажлын байраар ханган тасралтгүй ажиллаж байна.