

278 дагагчтай
Лимон Пресс Дижитал ХХК нь Монголын бизнесийн зах зээлийн мэдээ мэдээлэл, тоон өгөгдөл, дүн шинжилгээг тоймлон хүргэдэг санхүүгийн медиа компани юм.
2020 оны 9-р сард үүсгэн байгуулагдан, бүс нутагтаа тэргүүлэгч медиа компани болтлоо хурдацтай хөгжиж байна. Өдгөө 35,000 гаруй тогтмол уншигчтай Монголын хамгийн найдвартай дижитал хэвлэлүүдийн нэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.
Түүнчлэн долоо хоног бүр Inside Mongolia товхимлоороо Монголын санхүү, бизнесийн зах зээл, улс төр болон соёлын мэдээ, мэдээллийг англи хэл дээр бэлтгэн олон улсын хөрөнгө оруулагчид, монголыг сонирхогчид, монголд амьдарч буй экспатуудад зориулан хүргэдэг билээ.
Уншигч, үзэгч, сонсогчдоо ухаалаг шийдвэр гарахад хувь нэмэр оруулж, санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах зорилготой ажилдаг 20-30 насны шижигнэсэн залуусаас бүрдэх залуу хамт олон таныг хүлээж байна. Бид хамтдаа атгасан гар мэт нэгдэн ажиллаж, өөр хоорондоо сайн найзууд, нэг гэр бүл шиг халуун дулаан, хөгжилтэй уур амьсгалтай байдаг. Мөн “Мэдлэг хуваалцах” цагаараа өөрсдийн сурсан мэдсэн зүйлсээ солилцон хамт олноосоо суралцаж, ямагт шинийг эрэлхийлэгчид байдаг. Та медиа салбар манлайлан өсөн дэвших, дорвитой хувь нэмэр оруулах чин хүсэл эрмэлзэлтэй бол манай хамт олны нэг хэсэг болоорой.
Монгол улсын талаарх хамгийн хэрэгтэй, чанартай мэдээллийг Дэлхийд хүргэдэг тэргүүлэх медиа компани болох.
Олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэн, ухаалаг шийдвэрт хөтөлж, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хурдасгах.