Таны БСБ Групп компанийг сонгох шалтгаанууд:
- 2013 оны Монгол Улсын ТОП-22 дахь аж ахуйн нэгж
- Дэлхийн шилдэг 20 гаруй орны бэлтгэн нийлүүлэгч нарын ажлын арга барил, туршлагаас суралцах боломжтой.
- Өргөжин хөгжиж буй тогтвортой үйл ажиллагаатай
- Үр дүнд суурилсан өрсөлдөхүйц цалин урамшуулалын системтэй
- Гадаадад болон дотоодод мэргэжил эзэмшсэн, чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжтой
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Эрчимтэй өсөлтийг тууштай хангах замаар өндөр хөгжилтэй Сингапур улсын тэргүүний компаниудын зэрэгт хүрэх явдал юм.
Компанийн эрхэм зорилго
Мэргэшсэн чадварлаг ажилтнуудын хүчээр дэвшилтэт технологийн бараа, шинэ үйлчилгээг айл өрх, байгууллага бүрт хүргэх замаар тогтвортой хөгжил бүхий худалдааны манлайлагч компани байх явдал юм.
Компанийн үнэт зүйлс
-Мэргэшсэн чадварлаг ажилтнууд
-Хэрэглэгч, худалдан авагч
Нэмэлт мэдээлэл
БСБ Групп нь электрон бараа, компьютер, оффис мебель, гэрийн мебелийн тавилгын бєєний болон жижиглэн худалдаа, дэлхийн шилдэг брэндүүдийн албан ёсны баталгаат засвар үйлчилгээг үзүүлдэг Монголын электрон барааны салбарын тэргүүлэгч компани юм. 1995 оноос эхлэн Монголын хамгийн анхны электрон барааны Элба Төв дэлгүүрийг нээн ажиллуулан үйл ажиллагаагаа тэлсээр одоо Улаанбаатар хотод электрон бараа, компьютер, гэрийн мебелийн болон оффис мебелийн нийт 21 салбар дэлгүүр, Эрдэнэт, Дархан, Даланзадгад хотуудад 4 салбар дэлгүүр, 10 гэрээт борлуулагч болон www.bsb.mn интернэт дэлгүүрээр дамжуулан Монгол улсын өнцөг булан бүрт 400 гаруй ажиллагсадтайгаар хүрч үйлчилж байна. Мөн БСБ Финанс ББСБ, БСБ Хүнс ХХК, аялал жуулчлалын Жаргал экспедишн ХХК-нууд үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. БСБ Групп нь Монгол улсын электрон барааны зах зээлийн 30 орчим хувийг, компьютерийн зах зээлийн 20 орчим хувийг, тавилгын зах зээлийн 30 орчим хувийг дангаараа эзэлдэг, Монгол улсын шилдэг татвар төлөгч компани юм.