image
Hey HR! товхимол - 2024 онд орхих шаардлагатай хандлага
Нийтэлсэн :
Worki
2024.12.19

Powered by Worki 

Hey HR! Ирэх жилийн хүний нөөцийн бүрдүүлэлтдээ Worki платформыг ашиглахаар төлөвлөж буй бол манай борлуулалтын хэлтэстэй 7711-8252 дугаараар яг одоо холбогдоорой.

 

 

HR is sick of RTO 

Байршлаас Бус, Бүтээмжээс Хамаарах Хандлага 

Ажилтнууд ажиллах газраа сонгох эрх чөлөөг хүсдэг бөгөөд оффис руу буцах (RTO) бодлого нь 2024 онд орхих шаардлагатай хандлагуудын нэг болжээ. SoftwareOne компанийн Хүний нөөцийн албаны захирал Жулиа Брауны хэлснээр, цар тахал ажлын орчин, ажлын төрлөөс хамаарч бүтээмж өөр өөр байдгийг харуулсан. Ажилчид үр бүтээлтэй л байвал байршлыг нь хянахын оронд ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарах нь чухал гэж тэрээр онцолжээ.  

Бүрэн алсын зайнаас ажиллах бодлого боломжгүй тохиолдолд ажилтнуудаа оффис руу буцаах шаардлагатай байгууллагууд  

  • ажлын уян хатан хуваарь гаргах,  

  • ажиллах орчныг сайжруулах,  

  • ил тод харилцаа тогтоох,  

  • бүтээмжид төвлөрсөн үнэлгээний систем нэвтрүүлэх замаар шилжилтийг хялбарчилж болно.  

Байршлаас үл хамааран ажлын үр дүнг үнэлж, харилцан итгэлцэл дээр суурилсан соёл бүрдүүлэх нь ирээдүйн ажлын орчны амжилтын үндэс болж байна. 

 

 

HR burnout 

Цар тахал болон “Их цомхотгол”-ын үеэр хүний нөөцийн албаны захирлууд (CHRO) компаниудын амжилтад чухал үүрэгтэй болж, байгууллагын төвд гарч ирсэн ч энэ нь томоохон ачааллыг дагуулжээ. Удирдлагын мэргэжилтэн Пол Вольфийн хэлснээр, өнөөдөр хүний нөөцийн багууд өмнөхөөсөө илүү ачааллаас шалтгаалсан ядралттай нүүр тулж байна гэдгийг онцолжээ. 

 

 

2023 оны Gartner-ийн судалгаагаар хүний нөөцийн мэргэжилтнүүдийн 71% нь цар тахлын өмнөхөөс илүү туйлдсан гэж хариулжээ. Үүний шалтгаан нь ачаалал нэмэгдсэн ч нөөц, дэмжлэг төдийлөн өсөөгүйтэй холбоотой. 

2024 онд хүний нөөцийн төсөв танагдана гэж CHRO-уудын 30% нь хүлээж байгаа бол үлдсэн хэсэг нь одоогийн түвшиндээ хадгалагдана гэж үзэж байна. Энэ нь 2022 оны ердөө 12%-ийн таналттай харьцуулахад илүү хүнд нөхцөл юм. 

Gartner-н үзэж байгаагаар, зарим удирдлагууд хүний нөөцийн албыг зөвхөн захиргааны үүрэгтэй гэж үздэг нь нэмэлт нөөц авах боломжийг хааж байна. CHRO-ууд өөрсдөө үүргээ шинэчлэгдсэн байдлаар харуулж, технологийн дэвшлийг ашиглан ажлаа хөнгөвчилж, удирдлагад шаардлагаа тодорхой илэрхийлэх нь чухал гэж зөвлөжээ. 

 

 

НR TREND 2025 

2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? 

Он гарахад 3 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ. 

 

Тренд #11: Сэтгэлийн хаттай ажилтан 

Эдийн засаг болон геополитикийн тодорхойгүй байдал, өндөр инфляц 2025 он хүртэл санхүүгийн зах зээлд хэлбэлзэл үүсгэсээр байх төлөвтэй байна. Амьжиргааны зардал тасралтгүй өсөхийн зэрэгцээ ажлын байрны аюулгүй байдал, санхүүгийн дарамттай холбоотой айдас нь ажилтнуудын түгшүүр, ядаргааг нэмэгдүүлсээр байна. 

Дэлхий даяар хөдөлмөрийн насны хүмүүсийн 15 орчим хувь нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгардаг. Тэр дундаа Z болон миллениал үеийнхэн илүү эмзэг бөгөөд эдгээр ажилтнуудын 35% нь тогтмол эсвэл байнгын стресс, түгшүүр мэдэрч байгаагаа илэрхийлсэн байна. Мөн бараг тал хувь нь ажлын байран дээр ядаргаанд ордог бөгөөд үүний улмаас жилд эдийн засагт 1 их наяд ам.долларын алдагдал учирдаг. 

Сэтгэлийн хатыг нэмэгдүүлэх 

Тэвчээртэй байх гэхээс илүү сэтгэлийн хаттай байх нь тогтворгүй нөхцөл байдалд амьдарч буй бидэнд хүч чадлаа нэмэгдүүлж, сорилтуудыг өсөлт хөгжлийн боломж болгон ашигладаг байхыг хэлдэг.  

Сэтгэлийн хаттай ажилтан бий болгох нь 

Ажлын байранд сэтгэлийн хаттай ажилтан бэлтгэхийн тулд байгууллагууд ажилтнуудын сайн сайхан байдал, бүтээмжийн хоорондын холбоог ойлгох шаардлагатай. Хүний нөөцийн хэлтэс хурдан өөрчлөгдөж буй дэлхийд ажилтнуудыг хөгжүүлэх, амжилтад хүргэхэд чиглэсэн ажлын байрны зохион байгуулалтыг шинэчлэх ёстой. 

Энэ нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлсийг шийдвэрлэх, ажилтнуудад амжилтад хүрэхэд шаардлагатай нөөцөөр хангах, сэтгэлийн хатыг нэмэгдүүлэх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн бүрэн оролцоог хааж буй саад тотгорыг арилгахад оршино. 

Ингэснээр ажилтнууд болон ажил олгогчид илүү хүчирхэг, дасан зохицох чадвартай хамт олон үүсгэж, харилцан ашиг хүртэх боломжтой. 

🔗 Өмнөх дугаараас Тренд #10-г унших бол ЭНД дараарай. 

 

 

HR MOMENTS 

Кейс судалгаа: Баяр наадмын үеийн ажлын бүтээмжийг хадгалах нь 

“XYZ” компанийн ажилтнуудын бүтээмж жил бүрийн баяр наадмын үеэр мэдэгдэхүйц буурдаг байв. Ажилтнууд баярын уур амьсгалд автаж, ажлын хариуцлага суларч, хоцролт, чөлөө авах тохиолдол ихэсдэг. Энэ нь үйл ажиллагааны үр дүнд сөргөөр нөлөөлж, үйлчлүүлэгчдийн гомдол нэмэгдэж, төслүүдийн хэрэгжилт удааширдаг байлаа. 

Гол асуудлууд: 

  1. Ажлын цаг мөрдөхгүй байх: Хоцролт, чөлөө ихсэх 

  1. Бүтээмж буурах: Ажлын анхаарал суларч, үр дүн багасах 

  1. Хариуцлагын алдагдал: Багуудын хамтын ажиллагаа муудах 

Сорилт: Баярын үеийн бүтээмжийг хадгалах стратеги хэрэгжүүлэх 

HR баг энэхүү сорилтыг даван туулахын тулд баярын үеийн уян хатан ажлын зохицуулалт, урамшууллын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ. 

Шийдэл: Бүтээмж нэмэгдүүлэх хөтөлбөр 

  1. Уян хатан ажлын цагийн хуваарь нэвтрүүлэх: 

  1. “Уян хатан цаг” хөтөлбөр хэрэгжүүлж, ажилтнууд өглөөний болон оройн ээлж сонгох боломжтой болгосон. 

  1. Гүйцэтгэлийн зорилго тодорхойлох: 

  1. Ажлын тодорхой зорилт тогтоож, амжилттай биелүүлсэн багуудыг урамшуулдаг систем нэвтрүүлсэн. 

  1. Баярын эерэг уур амьсгал бүрдүүлэх: 

  1. Оффисын орчинд баярын уур амьсгал оруулж, дотоод арга хэмжээнүүдийг зохион байгуулав. 

  1. Урамшууллын систем: 

  1. “Шилдэг бүтээмжтэй баг” шалгаруулж, амралтын эрх болон нэмэлт урамшуулал олгосон. 

  1. Хувь хүний гүйцэтгэлийг мөн үнэлж, ил тод мэдээлсэн. 

  1. Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх: 

  1. Ажилтнуудын стресстэй тэмцэх зорилгоор богино хугацааны амралт, сэтгэлзүйн зөвлөгөөний хөтөлбөрийг санал болгожээ. 

Үр дүн: Бүтээмж, хамтын ажиллагаа сайжирсан 

  1. Бүтээмж нэмэгдсэн: 

  1. Үйл ажиллагааны гүйцэтгэл 30%-иар өссөн. 

  1. Ажилтнуудын урам зориг: 

  1. Ажилтнуудын 85% нь уян хатан цагийн хуваарийг эергээр үнэлсэн. 

  1. Чөлөө ба хоцролт буурсан: 

  1. Хоцролт, шалтгаангүй чөлөө авах байдал 40%-иар буурчээ. 

  1. Ажилтны сэтгэл ханамж: 

  1. Сэтгэл ханамжийн судалгаагаар 90% нь ажлын орчин сайжирсан гэж дүгнэсэн. 

Гол сургамж: Уян хатан байдал ба эерэг харилцаа нь амжилтын үндэс 

Баяр наадмын үеийн ажилтнуудын бүтээмжийг сайжруулахын тулд уян хатан ажлын зохицуулалт, тодорхой зорилго, урамшууллын систем чухал үүрэгтэй болохыг энэхүү кейс харуулж байна. Ил тод байдал, хамтын ажиллагааг урамшуулснаар ажилтнууд баярын үеийг илүү хариуцлагатай, идэвхтэй өнгөрүүлэх боломжтой болдог. 

/Энэхүү кейс нь зохиомол бөгөөд HR-ийн шилдэг туршлагад тулгуурлан боловсруулав./ 

 

 

SHARING IS CARING!  

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай.  

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй. 

❝💌 Саналаа илгээхдээ шууд энэ и-мэйл рүү “reply” хийхэд л болох юм шүү.  

Уншаагүй бүх дугаараа нөхөж унших бол ЭНД дараад, найздаа манай Hey HR! цахим товхимлыг санал болгох бол ЭНЭ холбоосыг хуваалцаарай.

Бусад зөвлөгөө