image
Hey HR! товхимол - 💭 HR-aacaa хангалттай зөвлөгөө авдаггүй
Нийтэлсэн :
Worki
2024.12.12

Presented by Worki.mn

Hey HR! Шинэ жил, бизнес төлөвлөгөө, жилийн тайлан гээд завгүй л байна уу? Харин талент эрж хайх ажлаа орхигдуулаад байгаа юм биш биз... Бидний датагаар харахад хөдөлмөрийн зах зээлд ажлаа солихоор эрэл хайгуул хийж буй хүмүүс 12-р сараас эхлэн хамгийн их нэмэгддэг шүү. Он гараад ажлаа солихоор одооноос судалгаа хийж эхэлдэг байх нь... Иймд ажлын зараа Worki дээрээ оруулахаа мартуузай. Бид таныг харж л суугаа шүү 👀

 

НЯГТЛАНГУУД...

Нягтлан бодох бүртгэлийн фирм, санхүүгийн хэлтсүүдэд авьяаслаг ажилтныг хайж олох, тогтвортой ажиллуулах нь томоохон сорилт хэвээр байна. Ялангуяа мэргэшсэн нягтлан бодогчдын (CPA) фирмүүд болон нягтлан бодох бүртгэлийн байгууллагуудад шинэ боловсон хүчин яаралтай хэрэгцээтэй байгаа бөгөөд ахмад CPA-ууд тэтгэвэрт гарч, залуу мэргэжилтнүүдийн нийлүүлэлт хангалтгүй байна. 

Талентуудын хомсдолын нөлөө 

Нягтлан бодогчид олдохгүй байх нь зарим байгууллагуудад ноцтой үр дагавар авчирч байна. Жишээлбэл, Tupperware компани энэ оны эхээр нягтлан бодогчдын дутагдлаас болж олон нийтэд зориулсан санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. АНУ-ын IRS орлогоо биелүүлэхэд хүндрэлтэй тулгарч, ажиллаж буй нягтлан бодогчид илүү их ачаалалтай ажиллаж, ажлын байран дахь алдаа гаргах нь ихсэж, ядаргаа нэмэгдэж байна. 

Шийдэл хайх оролдлого 

Олон улсын мэргэшсэн мэргэжилтнүүдийн нягтлан бодох бүртгэлийн холбоо (AICPA)-ны Нягтлан бодох бүртгэлийн гүйцэтгэх захирал Сьюзан Коффи уг салбарын боловсон хүчний дутагдлыг шийдвэрлэх ажлыг удирдаж байна. Тэрээр CFO Brew-д өгсөн ярилцлагадаа нягтлан бодох бүртгэлийн салбарын тулгамдсан асуудал, ажил олгогчдын хариу үйлдэл, ирээдүйн нягтлан бодогчдын шаардлагатай ур чадварын талаар ярьжээ. 

 

DE&I

2024 онд дэлхийн хүн амын ойролцоогоор 16% нь тусгай хэрэгцээт хүмүүс байгаа бөгөөд энэ тоо нас ахих тусам болон эрүүл мэндийн байдал нь дордох үед нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч ажлын байрны орчин ихэвчлэн тусгай хэрэгцээт ажилтнуудад тохиромжгүй хэвээр байна.  

Delloit компани “Ажлын байранд тусгай хэрэгцээт иргэдийн оролцоо” тайлангаа Олон улсын тусгай хэрэгцээт иргэдийн өдөр болох арван хоёрдугаар сарын 3-нд танилцууллаа. Судалгаанд 20 орны 10,000 хүнийг хамруулж, бие махбодын хувьд тусгай хэрэгцээтэй, архаг өвчтэй болон нейроолон янз байдлын онцлогтой хүмүүсийн ажлын байрны туршлагыг судалжээ. 

Delloit-н дэлхийн олон янз байдал, оролцоо хариуцсан захирал Эмма Кодд “Бид тусгай хэрэгцээт, архаг өвчтэй, нейроолон янз байдлын онцлогтой хүмүүсийг тусгайлан ангилсан. Зарим туршлага нь адилхан ч тэдний нөхцөл байдал өөр өөр. Тиймээс тэднийг нэг төрлийн бүлэг гэж үзэж болохгүй. Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нь маш нарийн ойлголт юм” гэж HR Brew сэтгүүлд ярьжээ. 

Ялгаварлал ба оролцоо 

Судалгаанд оролцогчдын 41% нь ажлын байрандаа ялгаварлал, ялангуяа үл тоомсорлох, доромжлох, дээрэлхэх үйлдэлд өртсөн гэжээ. Гэвч эдгээрийн дөнгөж 52%-ийг албан ёсоор мэдээлсэн байна. Ялгаварлалтай тулгарсан ч дарга, удирдлагад хэлээгүй оролцогчдын гуравны нэг нь байдлыг улам дордуулж магадгүй гэсэн айдсаас болж дуугүй өнгөрсөн байна.  

 

HR MOMENT

Кейс судалгаа: Байгууллагын шилдэг ажилтан шалгаруулах системийг сайжруулах 

Нөхцөл байдал 

RTZ компани дотоод урамшууллын зорилгоор жил бүр “Шилдэг ажилтан” шалгаруулдаг уламжлалтай байв. Гэвч сүүлийн жилүүдэд ажилтнуудын дунд үнэлгээний систем шударга бус, тодорхой бус гэх гомдол нэмэгдсэн байна. Шилдэг ажилтны шагнал голчлон менежментийн анхаарлыг ихэд татдаг хүмүүс эсвэл үргэлж өндөр гүйцэтгэлтэй байж ирсэн ажилтнуудад очиж байв. 

Гол асуудлууд: 

  1. Үнэлгээний тодорхойгүй байдал: Шалгаруулалтын шалгуур ойлгомжгүй. 

  1. Шударга бус мэдрэмж: Ажилтнууд шагнал олгох үйл явцыг хаалттай гэж үздэг. 

  1. Урам зориг буурах: Шилдэг ажилтны шагналын талаарх итгэл алдарч, зарим ажилтнууд хичээхээ больсон. 

Сорилт: Шилдэг ажилтан шалгаруулах ил тод, шударга систем бий болгох 

NextTech Solutions компанийн хүний нөөцийн баг ажилтнуудын урам зоригийг нэмэгдүүлэх, үнэлгээний системийг шударга, ойлгомжтой болгохын тулд шинэчилсэн систем нэвтрүүлэхээр шийджээ. 

Шийдэл: Шилдэг ажилтан шалгаруулах шинэчлэгдсэн систем 

Шалгаруулалтын шалгуур боловсруулах: 

Тодорхой, хэмжиж болохуйц шалгуур гаргаж, дараах үзүүлэлтүүдийг оруулав: 

  • Гүйцэтгэлийн үр дүн (ажлын зорилт биелүүлэлт) 

  • Багийн ажилд оруулсан хувь нэмэр 

  • Санаачилга, шинэлэг санал гаргасан байдал 

  • Байгууллагын соёлыг түгээн дэлгэрүүлсэн байдал 

Олон талт үнэлгээний систем нэвтрүүлэх: 

  • Менежерээс гадна хамт олны үнэлгээ оруулах "360 градусын үнэлгээ" системийг нэвтрүүлэв. 

  • Ажилтнууд хоорондоо нэр дэвшүүлж, санал өгөх боломжийг бий болгосон. 

Шалгаруулалтын ил тод байдал: 

  • Үнэлгээний явц, шалгаруулалтыг цахим платформд нийтэд нээлттэй мэдээлдэг болгож, ажилтнууд хэн, яагаад шагнал хүртсэнийг тодорхой тайлбарлах журам боловсруулав. 

Шагналын төрөл төрөлжүүлэх: 

  • "Сарын шилдэг ажилтан," "Оны шилдэг инновацлаг ажилтан," "Манлайллын үлгэр жишээ үзүүлсэн ажилтан" гэх мэт олон төрөлтэй шагнал бий болгож, ажилтнуудын олон талт чадварыг үнэлэх боломж бүрдүүлэв. 

Урамшууллын системийг сайжруулах: 

  • Материаллаг болон ёс суртахууны шагналуудыг (талархлын бичиг, урамшуулал, амралтын эрх) санал болгож, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэв. 

 

Үр дүн: Урам зориг нэмэгдэж, ажлын бүтээмж өссөн 

  1. Шударга, ил тод систем: Ажилтнуудын 90% нь шагналын систем шударга, ойлгомжтой болсон гэж үзсэн. 

  1. Ажилтнуудын оролцоо: Үнэлгээний санал асуулгад ажилтнуудын оролцоо өмнөхөөс 70%-иар нэмэгдсэн. 

  1. Бүтээмжийн өсөлт: Багийн бүтээмжийн түвшин 25%-иар нэмэгдэж, компанийн гүйцэтгэлийн үзүүлэлт илүү сайжрав. 

  1. Ажилтнуудын сэтгэл ханамж: Дотоод судалгаагаар ажилтнуудын сэтгэл ханамж өмнөх оноос 30%-иар өссөн гэж гарчээ. 

Гол сургамж: Шударга, ил тод үнэлгээ бол амжилтын үндэс 

Энэхүү кейс нь байгууллагын дотоод үнэлгээ, шагналын систем тодорхой, шударга, ил тод байх нь ажилтнуудын урам зориг, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэйг харуулж байна. Ажилтнууд ажлынхаа үнэ цэнийг хүлээн зөвшөөрүүлэх нь зөвхөн хувь хүний амжилтыг нэмэгдүүлэхээс гадна байгууллагын өрсөлдөх чадварыг ч бататгадаг. 

/Энэхүү үйл явдал нь HR-ийн туршлагад суурилсан зохиомол кейс болно/ 

 

НR TREND 2025

2025 оны HR тренд хаашаа чиглэж байгаа вэ? 

Он гарахад 4 долоо хоног үлдлээ. Бид 2025 оны 11 HR Trend-г танд цувралаар хүргэж эхэлсэн билээ. 

Тренд #10: HR-ууд бүхий л нэгжүүдтэй уялдаж ажиллана 

Ирэх жил болон цаашдын ирээдүйг харвал, хүний нөөцийн (HR) үүрэг бизнесийн нэгжүүдийн гол үйл ажиллагаатай улам нягт холбогдох болно. Цар тахлын урт хугацааны нөлөө энэ өөрчлөлтийг хурдасгаж, хүний нөөцийн мэргэжилтнүүд зөвлөгч төдий бус, харин дэмжиж буй багуудынхаа салшгүй хэсэг болох “хамтдаа байх” хүний нөөцийн загварыг бий болгоно. 

Судалгаагаар хүний нөөцийн захирлуудын (CHRO) 93% нь ТУЗ-ийн хуралд тогтмол оролцдог бол 43% нь удирдах зөвлөлтэй харилцах харилцаа нэмэгдсэн гэж үзжээ. Гэвч хүний нөөцийн стратегийн боломж бололцоо болон бизнесийн үр дүнд оруулж буй бодит хувь нэмрийн хооронд зөрүү байсаар байна. Жишээлбэл, гүйцэтгэх захирлуудын 70% нь ирээдүйд хүний нөөцийн үүрэг бизнесийн хувьд улам чухал болно гэж үздэг ч 63% нь хүний нөөцийн үүргийн талаар илүү тодорхой ойлголт авахыг хүсэж, 53% нь хүний нөөцөөс хангалттай зөвлөгөө, санал авдаггүй гэж хариулжээ. 

Энэхүү зөрүүг арилгахын тулд хүний нөөцийн алба нь өдөр тутмын шийдвэр гаргалт, үйл ажиллагааны процесст нягт уялдан ажиллах шаардлагатай. Ингэснээр хүний нөөцийн бодлого, шийдлүүд бизнесийн зорилготой нийцэж, үйл ажиллагаанд бодитой шингэж чадна. Удирдлагын багтай нягт хамтран ажилласнаар хүний нөөцийн алба байгууллагын үр ашиг, ажилтнуудын оролцоо, стратегийн зорилготой нийцлийг сайжруулж, амжилтыг хурдасгаж чадна. 

🔗 Өмнөх дугаараас Тренд #9-г унших бол ЭНД дараарай. 

 

SHARING IS CARING! 

Хэрвээ тан руу энэ и-мэйл “forward” хийгдэж ирсэн бол та ЭНД дарж subscribe хийн долоо хоног бүрийн пүрэв гаригт Hey HR! Цахим шуудангаа хүлээн аваарай. 

Танд санал хүсэлт байгаа юу? Бид таны санал хүсэлтэд үндэслэн сэдэв, булан, агуулгаа улам бүр сайжруулах бөгөөд та заавал саналаа бидэнд ирүүлээрэй.

Бусад зөвлөгөө