image
Carrefour 500 шинэ ажлын байрны өдөрлөг зохион байгуулагдана
Нийтэлсэн :
Worki
2024.10.29

Worki ажлын зарын платформ ‘Carrefour’ олон улсын сүлжээ дэлгүүр хамтран Carrefour 500 шинэ ажлын байрны өдөрлөгийг 2024 оны 10 сарын 31, 11 сарын 1-нд Алтан Жолоо Таурын 1-р давхарт 10-17 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. 

Carrefour дэлгүүр УБ хот болон Төв аймагт шинээр 7 салбараа нээж буйтай холбоотой өдөрлөгийн үеэр 500 ажлын байр нээлттэйгээр зарлагдах юм. 

Дэлхийн 50 гаруй оронд амжилттай үйл ажиллагаа явуулдаг тус олон улсын сүлжээ дэлгүүр ньХүн бүрд нээлттэй ажлын байр”-уудыг бий болгож чадсанаараа онцлог аж. 

Эрч хүчтэй найрсаг хамт олонтой олон улсын стандартад нийцсэн тав тухтай ажлын орчинд уян хатан ажлын цагаар ажиллаж, өрсөлдөхүйц цалин урамшууллыг ажилтнууддаа санал болгодог тэд кассын ажилтан, мерчиндайзер, тогооч, бэлтгэгчээс эхлэн фронт менежер, салбарын менежер гэх мэт 9 төрлийн ажлын байруудыг нээлттэй зарлан, өдөрлөгийн үеэр шууд ярилцлага хийн ажилд авах гэж байна. 

Та өдөрлөгт хүрэлцэн ирж, шинэ боломжуудтай танилцахыг хүсвэл ЭНД дарж бүртгэлээ үүсгээрэй. Хэрвээ хүсвэл ЭНЭ холбоосоор нэвтрэн ажлын байранд шууд анкетаа илгээх ч боломжтой.  

Өдөрлөгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 80659393, 80825454, 88068694 

Өдөрлөгийн Google Map дээрх байршил: https://maps.app.goo.gl/AekdsqWrTKGKTZ4y6

Бусад зөвлөгөө