image
Ажилтнууддаа ээлтэй компани #7
Нийтэлсэн :
Worki
2024.08.15

Байгууллагад хүнд хэцүү үе тулгарахад хамгийн хэрэгтэй зүйл бол хамт олон ба тэдний дэмжлэг байдаг. Тэрхүү бэрхшээлийг даван туулсны дараа хамт олныг үнэлж, талархдаг ажил олгогчтой байвал баг хамт олны нэгдэл ч мөн бэхжиж тэр байгууллага ажилтнууддаа ээлтэй компани болж чадна.  

 

Ажилтнууддаа ээлтэй компани нийтлэлийн маань ээлжит дугаараар бид Абико ХХК-г онцолж байна. Абико ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Япон төдийгүй дэлхийн зах зээлд тэргүүлэгч чанартай брэндүүд болох KAGOME, PIGEON,S&B, POKKA SAPPORO, FUNDOKIN, DYDO, GOON, ELIS, PIP, Европын улсаас гэр ахуйн цэвэрлэгээний брэнд SANYTOL, Хувцас будагч IDEAL, үс арчилгааны GIORGI брэндүүд буюу нийт 12 брэндийн чанартай бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгч нартаа хүргэж байгаа юм байна.  

 

Саяхан Абико-ийн хамт олонд тулгарсан хүндхэн бэрхшээл нь тэдний агуулахад гал гарч маш их хэмжээний алдагдалд орсон байна. Иймэрхүү бэрхшээлтэй үед компаниуд цомхотгол хийх нь элбэг байдаг. Жишээлбэл, ажил олгогчийн брэндээрээ алдартай Google нь ковидын цар тахлын үер 12000 гаруй ажилтнуудаа халсан байдаг. Гэтэл Абико-ийн удирдагч нар ганц ч ажилтнаа цомхотголд оруулалгүйгээр цалингаа бүрэн цагтаа тавьж байсан байна. Хамтын хүчээр тэд 2023 онд бүх алдагдлаа бүрэн нөхөж хэцүү давааг давж чаджээ. Үнэхээр сэтгэл хөдөлгөм байгаа биз.  

Тэгвэл үүгээр ч зогсохгүй тухайн үед ажиллаж байсан ажилтнуудаа урамшуулан, чин сэтгэлийн талархлаа илэрхийлж 54 ажилтнаа 100% компанийн зардлаар дэлхийн хөгжлөөрөө тэргүүлэгч Шанхай хот уруу 5 шөнө 6 өдөр аялуулсан байна. 

 

 

Абикод ажиллах давуу талуудаас дурдвал: 

  1. ✔ Жил бүр Эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулдаг  

  1. ✔ Витаминжуулалтын аян, Дархлаа дэмжих аян: D витамины шинжилгээ, D витамин нөхөх тариа , Дархлаа дэмжих дусал гэх мэт 

  1. ✔ Бэлтгэн нийлүүлэлтийн албаны ажилчдад зориулж Бариа заслын газартай гэрээтэй ажилладаг /Барианы төлбөрийг байгууллагаас гаргадаг/ 

  1. ✔ Ажилтнуудын сайн дурын клубүүд /Сар бүр компаниас тогтсон төсөв гаргаж өгдөг/ 

  1. ✔ Цагийн уян хатан систем  

  1. ✔ Онлайнаар буюу зайнаас ажиллах боломж  

  1. ✔ 6 сард нэг удаа 13 дах сарын цалин олгодог. Цалингийн Урамшууллын системтэй  

  1. ✔ Ажилтнуудын сурч өсөн дэвжих боломжоор хангаж мэдлэг чадвар дээшлүүлэх болон багийн ажиллагааг сайжруулах сургалтуудад тогтмол хамруулдаг.  

  1. ✔ 2022 оноос хойш жил бүр ажилтнууд уруу гаа чиглэсэн хувь хүний хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2023 онд компанийн шилдэг 10 ажилтанг, 2024 онд шилдэг 5 ажилтанг Япон улс уруу тус тус аялуулж Kagome, Pigeon, S&B, Pokka Sapporo, Dydo брэндүүдийн компани болон үйлдвэртэй танилцах аялал хийсэн. 

  2.  

Хэрвээ та тэдний хамт олонтой нэгдэхийг хүсвэл ЭНД дарж тэдний хуудсыг даган цаг алдалгүй шинээр зарлагдах ажлын байруудын мэдээллийг аваарай.

Бусад зөвлөгөө