image
Гэр бүлд ээлтэй компани #5
Нийтэлсэн :
Worki
2024.06.03

  

Буруу Үгүйтөслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна. 

 

 Гэр бүлд ээлтэй ажлын байр – НҮБ-ын Хүүхдийн Сан

Доорх ихэнх хөнгөлөлтүүд, уяан хатан зохицуулалтууд нь ихэнх гэр бүлд ээлтэй бодлогууд нь Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудад хамаарах бөгөөд дотооддоо түр хугацааны, гэрээт, зөвлөх г.м албан тушаал үл харгалзаад, хүн бүрт үйлчилдэг юм гэнэ шүү.
 

 

 

 

 

 

 

 

 

Уян хатан ажиллах боломжууд 

 

Зайнаас ажиллах боломж:  

 

✔ Уян хатан ажлын цагҮүнд ажилдаа ирсэн цагаас эхэлж тарах цагаа тогтоох боломжтой 

✔ Хот дотор гэрээс ажиллах боломж. Хотын бүсэд багтаж буй тохиолдолд өөрийн удирдлагатай тохироод, өвлийн үед, цаг үеийн онцлогоос хамааран гэрээс ажиллах зохицуулалт. 

✔ Хотоос гадна болон гадаадаас ажиллах боломжтой /90 хүртэлх хугацаагаар/ 

✔ Богиносгосон ажлын цаг. Ж.нь хагас цагаар ажиллах. 

✔ Ажил үүргээ хуваалцах, ажлын байр солих. Ажлын ачааллаас үүдэж өөрийн ажил эсвэл бусдын ажлыг хуваалцах зохицуулалт.

 

 

 

Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд

 

Цалинтай чөлөө

 

Жирэмсний болон амаржсаны цалинтай амралт / 6,5 сар/ 

  1. 👉 Хөхүүл ээжид (хүүхдийг 2 нас хүртэл) хүүхэд хөхүүлэх завсарлага 2 цаг. Үүнд цайны цаг багтаагүй болно.

  1. 👉 Хөхүүл ээж (2 нас хүртэлх хүүхдийг) томилолтод авч явахад нэмэлт мөнгөн олговор (10% хүртэлх хувийн)

Аавуудад олгох цалинтай амралт /4 сар/ 

Эцэг эхчүүдэд олгох цалинтай чөлөө /7 хоног/ 

Яаралтай буюу зайлшгүй тохиолдолд авах чөлөө /14 хоног/ 

  1.  

Цалингүй чөлөө болон тухайн чөлөөтэй хугацаанд ажлын байр хадгалагдах нөхцөлтэй 

Хүүхэд асрах чөлөө – 48 сар хүртэлх 

Гэр бүлийн гишүүдийг асрах чөлөө- 36 сар хүртэлх 

Сургуульд сурах чөлөө – 24 сар хүртэлх 

 

  1.  

Бусад хангамж, тэтгэмж, хөнгөлөлтүүд 

💸 Хүүхдийн мөнгөн тэтгэмж /130,000 олговор/ нөхцөл нь улсаас олгох тэтгэмжтэй давхцахгүй байх шаардлагаттай

🩺 Ажилтан болон гэр бүлийн гишүүн бүрт эрүүл мэндийн даатгал, үзлэг  

😷 Ажилтан урт удаан хугацаагаар өвчний улмаас чөлөө авахад 9 хүртэлх сарын бүтэн цалинтай чөлөө түүнээс цааш 9 хүртэлх сарын хагас цалинтай чөлөө 

💵 Хүүхдийн болон өөрийн сургалтын төлбөрт зориулж цалингийн урьдчилгаа хүүгүйгээр авч 12 сарын хугацаанд эргэн төлөх боломж

🍃 Өвлийн улирал агаарын бохирдол хамгийн дээд цэгт хүрдэг тул ажилтан болон тэдний гэр бүлийн хэрэгцээнд агаар цэвэршүүлэгч олгодог. Түүнчлэн олон хүүхэдтэй айл өрхөд агаар цэвэршүүлэгчийн тоо нэмэгддэг. 

👩‍⚕️ Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор бүс бүрд Зөвлөх ажилтан бүтэн цагаар ажилладаг. 

😌 Хөл амраагчийг ажилтан бүрд олгохоор зохицуулагдсан 

🍃 Агаарын бохирдол хэмжигч, агаар цэвэршүүлэгчийг өрөө бүрд байршуулсан 

 

Гэр бүлд ээлтэй бодлого гэж юу болох, хэрхэн ажил хэрэг болгож, үр дүнг үнэлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан дараах гарын авлагуудтай танилцана уу: 

 

Бусад зөвлөгөө