Зориг Сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн “Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтран Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа бөгөөд энэ удаад Монголын банк санхүүгийн салбарт өндөр өсөлттэй ажиллаж буй Капитрон банкийг онцолъё.
Уян хатан цагийн систем
Банкны ажилтнууд 2019 оны аравдугаар сараас хойш ажлын уян хатан цагийн системд шилжжээ. Ажилтнууд өглөө 07:30-09:30 цагийн хооронд өөрт тохирсон цагт ирж, ирсэн цагаасаа хойш 8 цаг ажилладаг байна. Энэ нь ажилтны бүтээмжийг нэмэгдүүлж, ажлын үр дүнд эергээр нөлөөлж байна.
“Менторинг” хөтөлбөр
Эмэгтэй ажилтны манлайлах ур чадварыг хөгжүүлэх зорилгоор банкандаа “Менторинг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрт хамрагдсанаар эмэгтэй ажилтнууд ахлах, туршлагатай удирдах ажилтнаас суралцаж, зөвлөгөө авч, ажил амьдралдаа олон сайн туршлагыг олж авдаг.
“Эрүүл, аз жаргалтай ажилтан” хөтөлбөр
Банкныхаа үнэт зүйл болсон ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч, жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулж байна.
Хүүхэд асрах чөлөөтэй ажилтныг дэмжих- “CAPIMOM” хөтөлбөр
Хүүхэд асрах чөлөөтэй байгаа эмэгтэй ажилтнуудаа дэмжих зорилгоор хагас болон бүтэн цагаар зайнаас болон оффист ажиллуулах “CapiMom” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Тухтай ажлын байр
“Аз жаргалтай ажлын байр, ажилтан” + ESG хөтөлбөрийн хүрээнд ажилтанд ээлтэй, тав тухтай орчин бүрдүүлжээ
Цалинтай чөлөө
Ажилтны хүүхдийн төрсөн өдөрт зориулан 2 цагийн цалинтай чөлөө олгодог бөгөөд жил бүр 1400 цагийн чөлөө олгодог байна
Хүүхдийн баяр болон шинэ жилийн баярын бэлэг
Цалинтай дадлагажигч хөтөлбөр
Мэдээллийн технологи, санхүү бизнесийн удирдлагаар суралцаж буй их, дээд сургуулийн 3-р дамжааны оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажигч хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна
Магистрын тэтгэлэг
Мэргэжлийн ур чадвараа нэмэгдүүлэх хүсэл, тэмүүлэлтэй ажилтнуудаа дэмжиж, магистрын тэтгэлэгт хамруулдаг
Гэрлэлтийн тэтгэлэг, буцалтгүй тусламжууд
Шинээр гэр бүл болсон ажилтнууд болон ажилтнуудын ар гэрт гачигдал гарах зэрэгт мөнгөн тэтгэмж олгодог
Монголын банк санхүүгийн салбарт хурдтай, өсөлттэй ажиллаж буй Капитрон банканд зарлагдсан нээлттэй ажлын байруудтай ЭНД дарж танилцаарай
Гэр бүлд ээлтэй бодлого гэж юу болох, хэрхэн ажил хэрэг болгож, үр дүнг үнэлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан дараах гарын авлагуудтай танилцана уу: