Зориг Сангийн Залуу манлайлал хөтөлбөрийн “Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад Оюу толгой ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна.
Гэр бүлд ээлтэй компани – Оюу толгой ✨🎉
Оюу толгой ХХК-ийн Моннис дахь оффисын 4, 7, 8, 10, 11, 15 давхруудад ажилтнуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх “Chill Zone” амралтын өрөө болон хүүхэд хуурайлах, хөхүүлэх өрөөг тохижуулах ажлуудыг Барилга байгууламж, оффисын үйлчилгээ хариуцсан баг болон “Хамт олны элч” ажилчдын зөвлөлдөх бүлэг хамтран тохижуулсан юм байна. Мөн амралтын өрөөнөөс гадна нурууны зөв байрлалыг дэмжих эргономик ширээ сандал, тасалгааны ургамал, агаар цэвэршүүлэгч, массажны сандлыг байрлуулсан.
Оюу толгой ХХК дээр хэрэгжиж буй “Өдөр бүр хүндэтгэе” аян нь ажилтнуудын олон талт ялгаатай байдлыг хүндэтгэж, бүх нийтийн оролцоог хангах, сэтгэлзүйн хувьд аюулгүй орчин бүрдүүлэх, ажлыг байрны дарамт, гадуурхалтыг зогсоох зорилготой хөтөлбөр юм.
Ээжийн жирэмсний болон амаржсаны 6 сарын цалинтай амралт болон аавуудын хүүхэд асрах 4 сарын цалинтай чөлөөг олгосноор хүйсийн ялгаатай байдлыг бууруулж, ажилтнуудын гэр бүлдээ цаг зарцуулах нөхцөлийг сайжруулсан. Энэхүү аавын чөлөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш давхардсан тоогоор 673 аавууд энэхүү чөлөөг авсан байгаа юм байна.
Мөн гэр бүл болон хүүхдэд ээлтэй бодлогын хүрээнд компаниас дараах зүйлсийг хэрэгжүүлдэг байна:
👉 Ажилтан ажлын уян хатан зохицуулалтын хүрээнд ахлах удирдлагатай урьдчилан тохирч батлуулсны үндсэн дээр өдөрт ажил эхлэх, дуусах цагаа уян хатан байдлаар сонгон, долоо хоногийн тодорхой өдрийг гэрээс ажиллах боломжтой.
Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд
👉 Ээжийн зургаан сарын цалинтай амралт
👉 Аавын дөрвөн сарын цалинтай чөлөө
👉 Оюу толгой уурхайтай танилцах аялал ба Улаанбаатар хот дахь Гэр бүлийн өдөрлөг
👉 Тэтгэврийн хуримтлалын сан
👉 Ажилтнуудын эрүүл мэндийн даатгал, хугацаат эрүүл мэндийн үзлэг
👉 Ажилтанд дэмжлэг үзүүлэх хөтөлбөр (ажилтан болон гэр бүлийн гишүүдэд зориулсан сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх хөтөлбөр)
👉 Олон жил ажилласны урамшуулал (5, 10, 15, 20 жил г.м)
👉 Амралт сувиллын хөнгөлөлт
👉 Өрсөлдөхүйц цалин хөлс, урамшуулал
Гэр бүлд ээлтэй бодлого гэж юу болох, хэрхэн ажил хэрэг болгож, үр дүнг үнэлэх тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл НҮБ-ын Хүүхдийн Сангаас гаргасан дараах гарын авлагуудтай танилцаарай 🧐