Харьцуулалт хийж үзье. Эхлээд одоогийн ажиллаж буй албан тушаалаас тань ажиллахыг хүсэж буй албан тушаал нь цалингаараа хэр өрсөлдөхүйц байж чадах мөн бусад ямар хангамж урамшуулал санал болгодог талаар харьцуулалт хийж үзээрэй.
|
Одоогийн албан тушаал |
Ажиллахыг хүсэж буй албан тушаал |
Албан тушаалын нэр |
Маркетингийн менежер |
Маркетингийн ахлах менежер |
Үндсэн цалин |
1.800.000₮ |
2.500.000₮ |
Урамшуулал |
- |
- |
Бусад урамшуулал |
100.000₮ |
200.000₮ |
Сарын нийт цалин, урамшуулал |
1.900.000₮ |
2.700.000₮ |
Өнгөрсөн хугацаанд ямар үр дүнд хүрснээ нэг дүгнээд үзээрэй
Үр дүнгээ дүгнэхдээ сүүлийн 12 сарын хугацаанд компанидаа хийж бүтээсэн томоохон ажлууд, үүнээс бий болсон бодит үр дүнгүүдийг тодорхой бас хэмжиж бичихийг оролдоорой. Жишээлбэл чиний борлуулалтын орлого, шинээр зохион бүтээсэн шийдэл эсхүл бүтээгдэхүүн, чиний хариуцан ажилласан маркетингийн кампанит ажлын үр дүн гээд аль болох тодорхой зүйлсийг хамруулан бичээрэй.
Үр дүн #1 |
Маркетинг дээрээ “Quiz” ашигласны үр дүнд тухайн хэрэглэгчдийн 43% буюу 1145 борлуулалтын сэжмийг борлуулалтын багт хүлээлгэн өгөв. Борлуулалтын нэгж сэжмийг манай компани дээр дунджаар 50.000₮-р олж авдаг ба дээрх үр дүнг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 57,250,000₮-тэй тэнцэхүйц дүн юм. |
Үр дүн #2 |
Хэрэглэгчийн гарын авлага боловсруулж дижиталжуулснаар, нийт 1765 удаагийн татан авалттай 3530 хүн цагийг хэмнэсэн байна. |
Үр дүн #3 |
Компанийн сошиал сувгуудын хандалтыг нэмэгдүүлэх зорилгоор контентууд бэлтгэн Tiktok болон Instagram дахь дагагчдынхаа тоог сүүлийн 12 сарын хугацаанд 25.000-с 50.000-д хүргэв. |
Үр дүн #4 |
Компанийн сошиал медиа дахь зардлыг сүүлийн 12 сард 2 дахин нэмэгдүүлсэн ч үр ашгийг ч мөн адил 2 дахин нэмэгдүүлэв. |
Үр дүн #5 |
Миний санаачилгаар багаараа баасан гариг бүрийн үдээс хойш “Brainstorm” хийх цагтай болсон ба үүний үр дүнд багийн дотоод уур амьсгал, нэгдмэл байдал нэмэгдсэн төдийгүй бие биенээсээ улам бүр суралцдаг болов. |
Зах зээлийн судалгаа хийцгээе
Өөрийнхөө хүсэж буй албан тушаалд нийцэх эсэхээ зах зээлийн судалгаа хийн, дараах асуултуудад хариулан давуу ба сул талуудаа таньж мэдээрэй.
Таны одоогийн албан тушаал дахь цалингийн хэмжээ болон гүйцэтгэх үүрэг нь зах зээлийн дундажтай ижил хэмжээнд байна уу? |
Тийм Үгүй |
Таны одоогийн албан тушаалын гүйцэтгэх үүргээс та одоо хэдий хэмжээнд хийж гүйцэтгэж байна гэж бодож байгаа вэ? |
Илүү Ижил Бага |
Таны ажиллахыг хүсэж буй албан тушаал дахь цалингийн хэмжээ болон гүйцэтгэх үүрэг нь зах зээлийн дундажтай ижил хэмжээнд байна уу? |
Тийм Үгүй |
Таны ажиллахыг хүсэж буй албан тушаалын гүйцэтгэх үүргээс та одоо хэдий хэмжээнд хийж гүйцэтгэж байна гэж бодож байгаа вэ? |
Илүү Ижил Бага |
Өөрийгөө үнэлээрэй
Өөртөө шударга байгаарай! 1-10 оноогоор үнэлэхдээ хэрэв таны хамт ажилладаг хүн эсхүл ажлаа тайлагнадаг шууд удирдлага тань нэрээ нууцалж таныг 1-10 оноогоор хэрхэн үнэлэх байсан бол гэж оронд нь өөрийгөө төсөөлж үзээрэй. Өөрийнхөө сайжруулах шаардлагатай зүйлүүдийг мэдэж авснаар ирэх 12 сард та юун дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай вэ гэдгээ мэдэх болно.
Манлайлах чадвар |
6 |
Сайжруулах |
Хамт ажиллахад таатай |
9 |
|
Үр дүн гаргаж чаддаг |
8 |
|
Зөв зүйл дээр төвлөрдөг |
6 |
Сайжруулах |
Ажлын ёс зүй |
10 |
|
Хэлсэндээ хүрдэг |
9 |
|
Хамт ажилладаг хүмүүсийнхээ итгэлийг хүлээсэн |
9 |
|
Үр ашигтай ажилладаг |
10 |
|
Ажиллахыг хүсэж буй албан тушаалдаа хэрэв томилогдвол ирэх 12 сарын хугацаанд ямар ажлууд төлөвлөн хийж, ямар үр дүнд зорьж ажиллах талаар төлөвлөгөө гаргаад үзээрэй.
Хүрэх үр дүн #1 |
Ахлахын хувьд одоо ажиллаж буй 2 мэргэжилтнээ хариуцаж, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах бөгөөд ингэснээр захирлын ажлын ачаалал буурч, илүү том ажлууддаа төвлөрөх боломжтой болно гэж үзэж байна. |
Хүрэх үр дүн #2 |
Ирэх 12 сарын хугацаанд 12 төрлийн“Quiz”-г туршиж ашиглан үр дүнд тухайн хэрэглэгчдийн дор хаяж 50%-г борлуулалтын сэжим болгоно. Ингэснээр борлуулалтын баг 200,000,000₮-н борлуулалт хийх боломжтой болно гэж харж байна. |
Хүрэх үр дүн #3 |
Хэрэглэгчид хүрч буй бүхий л мэдээллийн шинж чанартай агуулгуудыг дижитал хэлбэрээр хүргүүлдэг болгосноор 8000 хүн цаг хэмнэх боломжтой шийдлийг нэвтрүүлнэ. |
Хүрэх үр дүн #4 |
Компанийн сошиал медианд зарцуулж буй зардлын өгөөжийг 2 дахин нэмэгдүүлнэ. |
Хүрэх үр дүн #5 |
Компанийн соёлыг сайжруулах хороо байгуулж, компанийн ажилтнуудын сэтгэл ханамжийг сайжруулахад чиглэсэн шинэ санал санаачилгуудыг хэрэгжүүлнэ. |
Дүгнэлт хийх цаг боллоо
Доор бичсэн агуулгын дагуу даргатайгаа ярилцах, и-мэйл бичих, хүсэлт гаргах зэрэг төрөл бүрийн аргуудыг ашиглан харилцаарай.
Жишээ |
Өнгөрсөн 12 сарын хугацаанд Би [Хүрсэн үр дүн 1, 2, 3, 4,5] үр дүнтэй ажилласан байна. Би цаашид [Ажиллахыг хүсэж буй албан тушаал]-д [Тухайн ажлын байрны цалингийн хэмжээ] цалинтай ажиллахыг хүсэж байгаа бөгөөд [Ирээдүйд хүрэх үр дүн 1, 2, 3, 4,5] гаргахаар зорин ажиллах болно. |
Таны дүгнэлт |
Өнгөрсөн 12 сарын хугацаанд би 57,250,000₮ тэнцэхүйц борлуулалтын сэжим авчирч, 3530 хүн цагийг хэмнэсэн дижилтал гарын авлага нэвтрүүлж, сошиал дагагчдынхаа тоог 2 дахин нэмэгдүүлж, компанийн сошиал медиа дахь зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн ч үр ашгийг ч мөн адил 2 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна. Би цаашид Маркетингийн ахлах менежерд 2.700.000₮-н цалинтай ажиллахыг хүсэж байгаа бөгөөд одоо ажиллаж буй 2 мэргэжилтнээ хариуцаж, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах, 12 төрлийн“Quiz”-г туршиж ашиглан үр дүнд тухайн хэрэглэгчдийн дор хаяж 50%-г борлуулалтын сэжим болгох, хэрэглэгчид хүрч буй бүхий л мэдээллийн шинж чанартай агуулгуудыг дижитал хэлбэрээр хүргүүлдэг болгох замаар компанийн үр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх, салбартаа тэргүүлэгч компани болоход нь нөлөөлөхүйц ажлуудыг санаачлан хийхээр зорин ажиллах болно. |
|
Одоогийн албан тушаал |
Ажиллахыг хүсэж буй албан тушаал |
Албан тушаалын нэр |
Маркетингийн менежер |
Маркетингийн ахлах менежер |
Үндсэн цалин |
1.800.000₮ |
2.500.000₮ |
Урамшуулал |
- |
- |
Бусад урамшуулал |
100.000₮ |
200.000₮ |
Сарын нийт цалин, урамшуулал |
1.900.000₮ |
2.700.000₮ |
Өнгөрсөн 12 сарын хугацаанд би 57,250,000₮ тэнцэхүйц борлуулалтын сэжим авчирч, 3530 хүн цагийг хэмнэсэн дижилтал гарын авлага нэвтрүүлж, сошиал дагагчдынхаа тоог 2 дахин нэмэгдүүлж, компанийн сошиал медиа дахь зардлыг 2 дахин нэмэгдүүлсэн ч үр ашгийг ч мөн адил 2 дахин нэмэгдүүлсэн үр дүнтэй ажилласан байна. Би цаашид Маркетингийн ахлах менежерд 2.700.000₮-н цалинтай ажиллахыг хүсэж байгаа бөгөөд одоо ажиллаж буй 2 мэргэжилтнээ хариуцаж, ажлын гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах, 12 төрлийн“Quiz”-г туршиж ашиглан үр дүнд тухайн хэрэглэгчдийн дор хаяж 50%-г борлуулалтын сэжим болгох, хэрэглэгчид хүрч буй бүхий л мэдээллийн шинж чанартай агуулгуудыг дижитал хэлбэрээр хүргүүлдэг болгох замаар компанийн үр ашгийн хэмжээг нэмэгдүүлэх, салбартаа тэргүүлэгч компани болоход нь нөлөөлөхүйц ажлуудыг санаачлан хийхээр зорин ажиллах болно.