image
Гэр бүлд ээлтэй компани #1
Нийтэлсэн :
Worki
2024.05.17

Буруу Үгүй” төслийн хүрээнд Mongolia Talent Network-тай хамтарч дараах Гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлдэг компаниудыг танилцуулж байгаа ба энэ удаад Мобиком Корпорацын хэрэгжүүлж буй гэр бүлд ээлтэй бодлого, үйл ажиллагааг онцолж байна. 

Гэр бүлд ээлтэй компани - Мобиком Корпорац 

Оффис дээрээ ажилтнууддаа зориулсан хүүхдийн өрөө, хүүхэд хуурайлах өрөөг тохижуулснаас гадна хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа зориулсан хүүхэд хуурайлах өрөөг Улаанбаатар болон орон нутгийн үйлчилгээний хоёр салбартаа байршуулсан. 

 

Хүүхэдтэй ажилтнууд, үйлчлүүлэгчдэдээ зориулсан хүүхдийн ариун цэврийн өрөөг тохижуулсан.  

Эдгээрээс гадна эмчийн өрөө болон сэтгэл зүйчийн өрөөг тохижуулснаар ажилтнууд ажлын цагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сэтгэлзүйн зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн байна. 

Мөн гэр бүл болон хүүхдэд ээлтэй бодлогын хүрээнд компаниас дараах зүйлсийг хэрэгжүүлдэг байна: 

Уян хатан ажиллах боломжууд 

  1. 👉 Ажлын уян хатан цаг: Ажилтнуудынхаа болон тэднийхээ гэр бүлийн ажил амьдралын тэнцвэрийг үр ашигтайгаар зохицуулах, хүний нөөцийн бодлогыг сайжруулах зорилгоор ажлын уян хатан цагийн бодлогыг хэрэгжүүлж ажлын 7 цагийн сонголтыг ажилтнууддаа санал болгодог 

  2.  
  1. 👉 Зайнаас ажиллах боломж: Ажилтнуудынхаа ажил амьдралын балансыг харгалзахаас гадна тэдний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих түүнчлэн тав тухтай орчин нөхцөлөөс урам зоригтой ажиллах зэрэг олон эерэг нөлөөг үндэслэн гэрээсээ/зайнаас ажиллах нөхцөлийг 7 хоногт 2 удаа олгодог 

  2.  

Ажилтан болон түүний гэр бүлд зориулсан тэтгэмж, тусламжууд 

  1. 🔴 Хүүхэд төрүүлсэн болон эхнэр нь амаржсан ажилтанд тухай бүрд мөнгөн тэтгэмж олгодог 

  1. 🔴 Компанийн хамтрагч байгууллагуудтай хийх хамтын ажиллагааны хүрээнд ажилтнуудын хүүхдүүдийг сонирхлоор нь хөл бөмбөг, хоккей, крикет спортын сургалтад үнэ төлбөргүй хамруулдаг 

  1. 🔴 Ажилтны хүүхэд сургуулийн өмнөх боловсролд /цэцэрлэгт/ хамрагдах бол хүүхэд бүрд нэг удаа мөнгөн тэтгэмж олгодог 

  1. 🔴 Ажилтны хүүхэд их, дээд сургуульд амжилттай тэнцэж суралцахаар болсон бол хүүхэд бүрд нэг удаа мөнгөн тэтгэмж олгодог 

  1. 🔴 Ажилтны хүүхэд бага, дунд, ахлах, ангид орох үед сурагчийн дүрэмт хувцсанд зориулсан мөнгөн тэтгэмжийг тухай бүрд олгодог 

  1. 🔴Ажилтан жилд нэг удаа “Гэр бүлийн өдөр” цалинтай чөлөө авах боломжтой

Хэрвээ та Мобиком Корпорацад ажиллах сонирхолтой байвал ЭНД дарж нээлттэй ажлын байруудтай танилцаарай 🧐

Бусад зөвлөгөө