image
Ажилтнууддаа ээлтэй компани #2
Нийтэлсэн :
Worki
2024.02.08

Та өдөр болгоны 8 цагийг ажил дээрээ, 8 цагт нь унтаад, 2 цагт нь хоолоо идлээ 2 цагийг өөртөө гаргаж үлдсэн 2 цагаа гэр бүл, найз нөхөдтэйгөө өнгөрүүлдэг. Ингээд бодоход нээрээ л энэ завгүй ажил амьдралын хажуугаар бүгдэд нь цаг гаргана гэдэг хэцүү. Гэхдээ ажил дээрээ өнгөрүүлж байгаа цаг тань хэр үнэ цэнтэй байдаг вэ? Таны цагийг үнэлж байгаа байгууллагад ажиллаж байгаа юу? Тэгвэл тэрхүү үнэ цэнийг ойлгож хэрэгжүүлдэг компани болох БИД ББСБ -г ажилтнууддаа ээлтэй компаниар онцолж байна. 

Энэ оны эхлэлээр БИД ББСБ компани нь ажилчдынхаа ажлын цагийг 7 цаг болгож 1 цагаар бууруулснаас гадна цалингаа 20%-иар нэмэгдүүлсэн байна. Үүгээр ч зогсохгүй нэмэгдэл цалингаасаа сар бүр БИД-ийн итгэлцлийн дансандаа тогтмол хуримтлал хийсэн тохиолдолд байгууллагаас тэнцүү дүнгээр нь 100% нэмэгдүүлж урамшуулал олгох итгэлцлийн үйлчилгээний бүтээгдэхүүнийг нэвтрүүлжээ. Яагаад ажилтнууддаа ээлтэй компаниар тодруулж байгааг ойлгож байгаа биз?.  

Алтай Мөнхбаяр: “"Бид" ББСБ-ын үүсгэн байгуулагч нь цаг үетэйгээ хамт алхаж чаддаг олон жил МББСБХ-ны Ерөнхийлөгчийг хийсэн А.Алтансүх гэж санхүүч байдаг. Аргагүй бусдаасаа түрүүлж байна. Цалинг нь 20 хувь нэмээд ажлын цагийг нь 1 цагаар хасахад сард 20 цагийг гэр бүлдээ нэмж зарцуулна, дээр нь гэр бүлийн орлого өссөн болохоор санхүүгийн асуудал буурна. Бүтэн жилээр авч үзвэл хамгийн багадаа 240 цаг буюу ажлын 30 хоног ажилтанд нэмж гарч байна. Өндөр хөгжсөн орны ажилтнуудын ажлын цагийг бууруулах нь санхүүгийн хямралд орсон үед ихэвчлэн авдаг арга хэмжээ, цалинг нь хасахаас гадна ажлын цагийг бууруулах арга хэмжээг хямралтай үед олонтоо авсан байдаг. Гэтэл эсрэгээр нь цалинг нь нэмээд ажлын цагийг нь хасаад, хэмнэлтийг нь хуримтлуулах гаргалгаа хийж байгааг супер гэхээс юу гэхэв дээ. Дээр нь ажилтнуудын "сэтгэл ханамж" нэмэгдэнэ. Үр дүнгээ өгвөл ажилтнууд нь өөрсдөө ярих биз. Уншихад сайхан мэдээ байна. 

 Мэдээж ажиллаж буй компанийн зорилго, алсын хараа нийгэмд үнэ цэн авчирч байгааг мэдэх гоё ч гэсэн ажилтнуудаа бодсон, эмпати үзүүлсэн компанид ажиллах нь эргээд нийгэмдээ эерэг нөлөөлөл үзүүлдэг. Хэрвээ та тэдний хамт олонд нэгдэхийг хүсвэл БИД ББСБ компанийн хуудас руу орж шинэ ажлын боломжуудын тухай мэдээллийг цаг алдахгүйн тулд дагаарай.

Бусад зөвлөгөө