image
Ажилтнууддаа ээлтэй компани #1
Нийтэлсэн :
Worki
2024.01.04

Хувийн байгууллагад ажиллах нь Монголчуудын хувьд тийм ч таатайгаар хүлээж авдаггүй байсан үе саяхан. Ээж аав, эмээ өвөө нарын үед улсдаа зүтгэж, нэг газартаа насаараа ажиллах, нэг улсын байгууллага руу орох гэж бүгд дайран өрсөлдөж байсан үе саяхан мэт. Энэхүү төсөөлөл нь одоо хүртэл байгаа нь тийм ч нууц биш. Гэхдээ залуу үе ажлын талбар дээр гарч энэхүү системийг өөрчилж байгаа нь ч бас нууц биш юм. Хэдхэн жилийн өмнө компанийн соёл гэдэг нэр томьёо эрчээ авч эхэлсэн. Одоо шинээр ажил олгогчийн брэндинг гэдэг зүйл Монголд орж ирж байна. Яагаад гэж үү? Учир нь залуучууд нэг газраа насаараа ажиллах гэсэн тогтсон хэв маягийг халж, хүнээ боддоггүй, сэтгэл зүй мөн бие махбодод халтай компанид орсон бол эргэлзэхгүй шууд ажлаасаа гарч өөр тохирсон газраа эртхэн олохоо бодох болсон. Энэхүү хувьсалтай холбоотойгоор Монголын хүний нөөцийн бодлогод зүгээр л хүйтэн ажилчдын унаа, амтгүй өдрийн хоол гэсэн “benefit”-с илүү зүйл буюу компанийн соёлоо сайжруулах, ажилтнаа удаан тогтвортой ажиллуулах, талентуудыг оруулж ирэх, ажил олгогчийн брэндингээ хөгжүүлэх зэрэг олон зүйлсийг нэгэн дор харж үзэх хэрэгтэй болсон.

 

Хэрвээ та ажилтнууддаа анхаардаг, тэдний хийсэн ажлыг үнэлдэг, компанийн соёлоо зогсолтгүй сайжруулахаас гадна 3 тэрбум төгрөгийн урамшуулал олгодог компанид ажиллавал ямар вэ? Бид бүгдийн өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс, эд барааг үйлдвэрлэдэг ба өдөр ирэх тусам томорч буй компани болох Грийн Группийг Ажилтнууддаа ээлтэй компанинийтлэлийнхээ эхний дугаараар онцолж байна. Грийн Групп нь 13 салбар компанитай ба нийт ажилчид нь 1000 гаруй юм. 2023 онд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Green Pride” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр улирч буй оны шилдэг ажилтнуудаа тодруулан урамшуулж, нийт 3 тэрбум төгрөгийн бодит шагналыг ажилтнууддаа олгосон байна. Нийтдээ 910 гаруй буюу нийт ажилчдынхаа 91%-д энэхүү урамшууллыг олгосон байгаа нь бүх ажилтнуудынхаа хөдөлмөрийг үнэлж, харамгүй хандаж байгаа нь үнэхээр COOL 😎 байгаа биз. Та бүхэн яагаадАжилтнууддаа ээлтэй компани”-р тодруулсныг ойлгосон биз ээ.

 

 

Хэрвээ та ийм cool компанийн нэгэн гишүүн болохыг хүсвэл доор линкээр орж нээлттэй ажлын байруудтай танилцаарай. Хэрвээ одоохондоо танд тохирсон ажлын байр байхгүй байвал компанийн хуудсыг дагаж, шинээр зарлагдсан ажлын заруудыг цаг алдалгүй аваарай. Амжилт хүсье, дараагийн дугаар хүртэл түр баяртай 👋

Компанийн линк: https://worki.mn/company/70542690269468?tab=0

Бусад зөвлөгөө