image
Мэргэшлээ дээшлүүлэх боломжтой мастерын 20 тэтгэлэг
Нийтэлсэн :
Worki
2023.02.07

1. BRITISH CHEVENING SCHOLARSHIPS FOR INTERNATIONAL STUDENTS  

page1image54272752

Товч танилцуулга:  

Энэхүү тэтгэлэг нь Их Британи дахь их сургуулиудад бакалавраас дээш түвшинд суралцах олон улсын шилдэг манлайлагч оюутнуудад олгогддог.  Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Их Британийн аль ч их сургуульд хүссэн мэргэжлээрээ бакалавраас дээшхи сургалтанд (ихэвчлэн нэг жилийн магистр) суралцахад бүтэн эсвэл хэсэгчилсэн тэтгэлэгийг өгдөг.  

Суралцах газар:  Их Британи дахь аль ч сургууль байж болно.  

Суралцах чиглэл:  Өөрийн хүссэн ямар ч чиглэл байж болно.  

Тавигдах шаардлага:  

  • Чэвенингийн сонгогдсон орнуудын иргэншилтэй байх (Монгол улс багтсан)
  • Бакалаврын зэрэгтэй ба голч дүн нь 3.33-с дээш байх  
  • 2 ба түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх 
  • Их Британийн их сургуулиудад (3 өөр курсэд) суралцахаар хүсэлт гаргах ба дор хаяж нэг сургуулиас суралцах санал авсан байх 
  • Өмнө нь Их Британийн засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаагүй байх 
  • Англи хэлний мэдлэг дараах шаардлагыг хангасан байх  

IELTS : Ерөнхий оноо - 6.5 (Хэсэг тус бүрийн минимум оноо 5.5)  
Pearson PTE Academic: Ерөнхий оноо – 58 (Хэсэг тус бүрийн минимум оноо 42)  
TOEFL iBT : Ерөнхий оноо - 79 , Хэсэг тус бүрийн минимум оноо: Listening - 17, Reading - 18, Speaking - 20, Writing - 17  

Албан ёсны вэб сайт

 

2. FULBRIGHT FOREIGN STUDENT PROGRAM  

page13image54270048

Товч танилцуулга:

Фулбрайтын хөтөлбөр нь залуу мэргэжилтнүүдэд АНУ-д магистрын зэрэг эзэмших боломжийг олгодог бүрэн тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэхүү тэтгэлэг нь нийгмийн ухаан, хүмүүнлэг, инженер, эдийн засаг, бизнесийн судалгаа, төрийн болон төрийн албаны судалгаа зэрэг бүх чиглэлээр зарлагддаг ч доорх чиглэлээр суралцах иргэдийг түлхүү дэмждэг. 

  • Data Science
  • Artificial intelligence
  • Renewable energy
  • Environmental protection technology
  • Petroleum engineer
  • Mining technology
  • Education / Pre-School education, TESOL, Special needs education/
  • Agricultural studies

Суралцах газар: АНУ-ын их, дээд сургуулиуд 

Тэтгэлгийн хэмжээ:  

·       Сургалтын төлбөр  

·       Сар бүрийн амьдрах зардал  

·       Ирэх, буцах онгоцны тиз  

·       Бусад зайлшгүй зардлуудыг төлөх нэмэлт тэтгэмжүүд 

Тавигдах шаардлага:  

  • Монгол Улсад амьдардаг, Монгол Улсын иргэн байх 
  • Бакалаврын зэрэгтэй байх 
  • IELTS 6.5 (хэсэг тус бүрийн хамгийн бага оноо 5.5) эсвэл Institutional TOEFL 550 эсвэл iBT
  • TOEFL 80  

Вэб хуудас 

 

3. AUSTRALIA AWARDS SCHOLARSHIPS  

page18image54498384

Товч танилцуулга:  

Монгол дахь Австралийн Тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дэд гэрээний дагуу Монгол Улсын зорилтот салбаруудын хүний нөөцийг чадавхжуулах зорилготой.  

Суралцах газар:  Австрали улсын бүх их сургуулиуд  

Суралцах чиглэл:  

  • Төрийн албаны менежмент  
  • Менежмент, бизнес, худалдаа  
  • Боловсрол  
  • Инженерчлэл, уул уурхай, барилга хот байгуулалт 
  • Байгаль орчин, хөдөө аж ахуй судлал 
  • Эрүүл мэнд 
  • Мэдээлэл, харилцааны технологи 
  • Нийгэм, соёл, хөгжил судлал   

Тэтгэлгийн хэмжээ:  

·       Австралид ирж, буцах онгоцны зардал  

·       Австралид ирээд суурьших нэг удаагийн тэтгэмж  

·       Сургалтын бүрэн төлбөр 

·       Амьжиргааны зардал  

·       Академик сургалттай танилцуулах хөтөлбөр  

·       Оюутан байх хугацааны эрүүл мэндийн даатгал  

·       Академик сургалтад нэмэлт дэмжлэг авах  

·       Судалгааны зардал (зөвхөн судалгаа хийж буй оюутанд хамаарна).  

·       Австралид ирж, буцах онгоцны зардал  

·       Австралид ирээд суурьших нэг удаагийн тэтгэмж  

·       Сургалтын бүрэн төлбөр 

Тавигдах шаардлага: 

  • Тэтгэлэг зарлагдах тухайн цаг хугацаанд хамгийн багадаа 18 нас хүрсэн байх,  
  • Тэтгэлэгт орсон орны иргэн байх,
  • Австрали болон Шинэ Зеландын иргэнтэй гэрлээгүй байх ба тус улсын иргэн болоогүй байх,
  • Хугацаат цэргийн албанд татагдаагүй байх.

Мөн түүнчлэн тэтгэлэг горилогчид нь тухайн оронд тавьдаг онцлог шалгууруудыг мөн хангах учиртай. Үүнд:  

  • Магистрын өргөдөл гаргагч Монгол Улсын их, дээд сургуульд бакалаврын зэрэг эзэмшсэн бол голч оноо нь 3.0, түүнээс дээш, бусад оронд бакалаврын зэрэг дүүргэсэн бол тухайн боловсролыг Австралийн их сургуулиуд хүлээн зөвшөөрөхүйц байх,  
  • Докторын (PhD) өргөдөл гаргагч судалгаа хийж магистрын зэрэг хамгаалсан, эсвэл Австралийн их сургуульд хүлээн зөвшөөрөгдөхүйц Бакалаврын онцлох зэрэгтэй байх,  

Англи хэлний дараах шаардлагыг хангасан байх:

  • Магистр : IELTS- 5.0 /дүйцэхүйц TOEFL-ийн оноо/
  • Доктор : IELTS  Ерөнхий оноо – 6.5 /дүйцэхүйц TOEFL-ийн оноо/  (Хэсэг тус бүрийн минимум оноо 6
  • 2015 оны 2-р сарын 1-ний байдлаар 2 жил тасралтгүй хөдөлмөр эрхэлсэн байх (хүүхэд асрах чөлөөний хугацааг оруулж тооцох).  

Веб хуудас

 

4. ENDEAVOUR POSTGRADUATE SCHOLARSHIPS IN AUSTRALIA FOR INTERNATIONAL STUDENTS  

page20image54270672

Товч танилцуулга:

Австрали улсаас олон улсын оюутнуудад зориулсан бакалаврын дараах зэрэг авах хөтөлбөрийн endeavour тэтгэлэг юм. Олон улсын оюутнуудад Австрали дахь 2 хүртэлх жилийн Магистр, 4 хүртэлх жилийн PhD зэрэг авхад шаардагдах бүрэн санхүүгийн тусламжийг олгодог. 

Суралцах хүрээ:  Автсрали улсад судалгааны бүх чиглэлээр магистер, докторын түвшний болон судалгааны ажил гүйцэтгэх боломжтой. 

Тэтгэлгийн хэмжээ:  

  • Тэтгэлэгт хөтөлбөрт замын тэтгэмж (3’000 $AUD), байрны зардалын тэтгэмж (4’000 $AUD)
  • сард олгох стипенд ( 3’000 $AUD), Эрүүл мэнд болон аялалын даатгал мөн хамрагдана. 
  • “Endeavour” тэтгэлэг хөтөлбөр хүлээн авагчдад суралцах хугацаанд нь сургалтын төлбөрийн хэмжээг  бүрэн олгох болно. Сургалтын төлбөрт мөн суралгалтын үйлчилгээний зардал хамрагдсан.  

Шаардлага:  Өргөдөл гаргагч нь дараах шаардлагыг хангах ёстой:  

  • Хөтөлбөр эхлэх үед 18 ба түүнээс дээш настай байх,  
  • Тухайн жилийн 1 сараас 11 сарын хооронд суралцах гэж буй хөтөлбөр нь эхлэх ёстой,  
  • Тэтгэлэгт өргөдөл гаргагч нь сүүлийн хоёр жилд Австарлийн засгийн газрын газраас зарладаг ямар нэг тэтгэлэгт хамрагдаагүй байх,  
  • Монгол улсын иргэн байх,
  • Шаардсан бүхий л баримт материалыг явуулсан байх,  
  • Австралийн бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.  

5. AUSTRALIA INTERNATIONAL POSTGRADUATE RESEARCH SCHOLARSHIPS (IPRS)  

page21image54499840

Товч танилцуулга:  

“Australia Government Department of Innovation Industry, Science and Research”  Олон улсын магистр болон докторын сургалтын тэтгэлэгт хөтөлбөр нь Австралид төгсөлтийн дараах мэргэжил судалгааны ажлын олон улсын оюутнуудад олгодог ба Австралийн тэргүүлэх судлаачид харилцан туршлага олж авдаг. Тэтгэлэгүүд нь магистрын судалгааны зэрэгт 2 жил, докторын судалгааны зэрэгт 3 жил хүртлэх хугацаанд олгодог.  

Зорилтот бүлэг:  Тэтгэлэг нь Шинэ Зеландаас бусад бүх улс орнуудын олон улсын оюутнуудад нээлттэй.  

Тэтгэлэгийн хэмжээ:  Сургалтын төлбөр болон эрүүл мэндийн даатгалыг олгоно. (тус тэнхимээс хоёуланг нь зөвшөөрөх боломжтой)  

Тавигдах шаардлага:  

  • Олон улсын магистр болон докторын судалгааны тэтгэлэгт өргөдөл гаргагч нь олон улсын оюутан /Шинэ Зеландаас бусад / байх ба Австралийн эрх бүхий их сургуульд бакалавраас дээш зэрэгт судалгаагаар суралцах өдрийн оюутан байх ёстой.  
  • Гадаадын оюутан байх, 
  • Австралийн их сургуулийн магистр, докторийн судалгааны өдрийн ангид өмнө нь элсэж байгаагүй байх,  
  • Судалгааны чиглэл нь тухайн газраас тодорхойлсоны дагуу байх,
  • Австралийн их сургуульд магистр, докторын судалгааны зэргээр сурах гэж байгаа бол тухайн зэргүүдтэй ижил зэрэггүй байх,
  • Тухайн сургуульд суралцаж эхлэхээс өмнөх 2 жилийн хугацаанд австралийн ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Албан ёсны вэб хуудас

 

6. GRADUATE SCHOOL OF SCIENCE (GSS) SCHOLARSHIP FOR INTERNATIONAL STUDENTS IN JAPAN  

page54image54494432

Товч танилцуулга: 

Бие даан суралцах академик үзүүлэлт өндөртэй гадаад оюутнуудын санхүүгийн нөхцлийг нь дэмжих болон гадаад оюутны тоог нэмэгдүүлэх зорилготой.  

Суралцах газар:  Япон улс, Токиогийн их сургуулийн Шинжлэх ухааны сургууль / Магистр+Доктор /

Зорилтот бүлэг:   Бие даан суралцагч гадаад оюутнууд (суралцагч нь коллежийн оюутны визтэй, Японы засгийн газрын болон өөрийн орны засгийн газрын ямар нэгэн тэтгэлэг аваагүй гадаад оюутан байх

Тэтгэлгийн хэмжээ: Сарын тэтгэмж болгон 150000 иен, сургалтын бүрэн тэтгэлэг 

  1. Албан ёсны сайт
  2. Албан ёсны сайт 

7. JAPANESE GRANT AID FOR HUMAN RESOURCE DEVELOPMENT SCHOLARSHIP (JDS) PROGRAM

page55image54272336

Товч танилцуулга:  

Хүний нөөөцийг чадавхжуулах Японы тэтгэлэгт хөтөлбөр /JDS/ нь Англи хэл дээр Японы их дээд сургуулиудад Магистрийн 2 жилийн курсэд суралцахад олгодог. Тус хөтөлбөрийн гол зорилго нь “Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх төлөвлөгөөний бодлого боловсруулалт болон хэрэгжилтэд гар бие оролцож, цаашдаа эх орныхоо удирдагч нь болохуйц шилдэг залуу төрийн албан хаагчдыг сургаж, хүний нөөцийн хөгжлийг дэмжихэд оршино. 

Суралцах чиглэл:  Тэтгэлэгт хөтөлбөр нь бүхий л мэргэжлийн хувьд хүчинтэй.  

Тэтгэлгийг олгогч:  JDS-ийн Японы Засгийн Газар ODA буюу Японы татвар төлөгчдийн мөнгөөр бүрдсэн Албан ёсны хөгжлийн тусламжаар дамжуулан олгодог. Тэтгэлэг Япон улсад суралцахад хүчинтэй.  

Тавигдах шаардлага:  

  • Мьянмар, Узбекстан, Киргиз, Вьетнам, Бангладеш, Монгол, Тажикстан, Канбож болон Лаос орны иргэн байх, 
  • Мьянмар болон Киргиз улсын иргэдийн хувьд 22-40 настай, Узбекстан, Монгол, Тажикстан, Канбож болон Лаос орны иргэд 22-39 настай, Вьетнам улсын иргэд 24-39 настай байх,
  • Бакалавр зэрэгтэй байх,
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай байх,
  • Хамгийн багадаа TOEFL-500 оноо болон түүнтэй  дүйцэхүйц оноотой байх,
  • Оюуны болоод биеийн эрүүл мэнд сайн байх.  

Тэтгэлгийг олгох хугацаа:  Тэтгэлэг нь Японд Магистрийн зэрэг хүртэх 2 жилийн туршид хүчинтэй байна. 

Тэтгэлэгийн хэмжээ:  Агентлагаас дараах асуудлууд дээр тусалж өгнө.

  • Сургалтын бүрэн тэтгэлэг;  
  • Нэг талын онгоцны зардал;  
  • Ирэх зөвшөөрөл;
  • Байр сууцны зөвшөөрөл; 
  • Сар бүрийн мөнгөн тэтгэлэг; 
  • Ном худалдан авах нэмэлт зөвшөөрөл; 
  • Усан онгоцоор ачаа явуулах нэмэлт зөвшөөрөл; 
  • Жуулчлах нэмэлт зөвшөөрөл;
  • Далайн аяллын даатгал;
  • Амьдрах байр олох.

Сонгон шалгаруулах шалгуур:  

Ерөнхий шалгууруудыг хангаж буй бүхий л нэр дэвшигчид эрх тэгш шалгуураар сонгон шалгаруулалтанд оролцоно. Хамгийн гол нь судалгааны ажилын төлөвлөгөө, суралцах хүсэл эрмэлзэл зэргийг харгалзана.  

Нэмэлт шаардлагууд:  

  • Суурь математикийн чадваруудтай байх:
  • 1-1-2-ийн хувьд Инженерийн бакалаврын дипломтой байх  
  • Өргөдөл гаргах эцсийн хугацаа хүртэл 2 жил ажилласан туршлагатай байх 
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • TOEFL-500 / IELTS 5.5 болон үүнтэй дүйцэхүйц оноотой байх 
  • Оюуны болоод биеийн хувьд эрүүл саруул байх 
  • JDS-ийн тэтгэлгийг хүртэгч нь сургуулиа төгсөөд Монгол улсдаа хамгийн багадаа 2 жил ажиллаж эх орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах 

 

8. Joint Japan World Bank Graduate Scholarship Program  

page77image54361536

Товч танилцуулга:  

JJ/WBGSP-д өргөдөл гаргагчид хөгжиж буй орны жагсаалтад багтсан орны иргэн байх ёстой ба Бакалаврын зэргээр төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Хамгийн чухал нь та төгссөнийхөө дараа төрөлх орон нутгийнхаа хөгжилийн төлөө нутагтаа буцаж ирэн ажиллана гэдэг баталгаа гаргах ёстой.  

Суралцах газар:  Суралцах боломжтой их сургуулиудын жагсаалтыг дараах сайтнаас харж болно.  Вэб сайт

Тэтгэлэгийн хэмжээ:  

  • Тээврийн зардал 
  • Сургалтын төлбөр 
  • Эрүүл мэндийн даатгал 
  • Амьжиргааны зардал 
  • Ном сурах бичиг  

Тавигдах шаардлага:  

  • Аж үйлдвэржсэн оронд давхар иргэншилтэй байж болохгүй 
  • Дор хаяж 3 жил эх орноо хөгжүүлэх чиглэлээр ажилласан байх 
  • Эрүүл мэнд сайн байх, эмчийн магадлагаа авсан байх 
  • JJ/WBGSP жагсаальан багтсан Их дээд сургуулиудын ирэх семестрт суралцах эрхээ авсан байх 

Албан ёсны сайт

9. CHINESE GOVERNMENT SCHOLARSHIP – CHINESE UNIVERSITY PROGRAM” OF ZHEJIANG UNIVERSITY 

Товч танилцуулга:

БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэг- БНХАУ-ын их сургуулийн хөтөлбөр нь БНХАУ-ын Боловсролын яамнаас зохион байгууллагддаг. БНХАУ-ын дээд боловсролыг дэмжих, олон улсын түвшинд хөгжүүлэх гол зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм. Уг тэтгэлгийн эрх бүхий хамтран ажилладаг их сургууль нь “Жежианг” их сургууль юм.  

Суралцах газар: БНХАУ, ЖЕЖИАНГ их сургуулийн, БНХАУ-ын засгийн газраас санхүүждэг  Магистр болон Докторын зэрэг олгох хөтөлбөр юм.   

Суралцах чиглэл: Бүх салбар 
        1. Магистрын зэрэг: 2-3 жил 
        2. Докторын зэрэг 3-4 жил 
Хэрэв өргөдөл гаргагч нь Хятад хэлтэй хөтөлбөр сонгож байгаа бол хятад хэлэндээ сайн байх шаардлагатай. Хэрэв сайн биш бол нэг жил хэлний бэлтгэлд сурах шаардлагатай. Уг хэлний бэлтгэл хийх төлбөрийг мөн адил тэтгэлэгт оруулдаг.  

Зорилтод бүлэг: БНХАУ-ын иргэдээс бусад улсын иргэд  

Тэтгэлгийн хэмжээ:  

  • Бүртгэлийн хураамж, сургалтын төлбөр, номын сангийн төлбөр, дадлага хийх төлбөр, үндсэн сурах бичгийн төлбөрийг 100% чөлөөлдөг. 
  • Оюутны хотхонд үнэ төлбөргүй байрших. 
  • Амьдрах зардлыг тухайн үеийн ханшид тохируулан өгдөг. 
  • Эрүүл мэндийн даатгал болон осол, эмнэлэг, эм тарианы даатгалд хамруулах.
  • Бусад тэтгэмжийг мөн өгдөг.  

Тавигдах шаардлага:  

  • Өргөдөл гаргагч нь БНХАУ-ын иргэн биш байх ба эрүүл мэнд сайтай байх,
  • Өргөдөл гаргах үедээ БНХАУ-ын аль нэгэн их суругуульд бүртгэгдээгүй байх,  
  • Магистрын хөтөлбөрт хүсэлт гаргаж байгаа бол баклаврын дипломтай байх ба 35 наснаас доош настай байх, докторын хөтөлбөрт хүсэлт гаргаж байгаа бол магистрын дипломтой байх ба 40 наснаас доош настай байх,
  • Судалгаа хийх чадвартай байх,
  • Өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаагүй байх,
  • Хэлний чадвар: Хятад хэл дээр хөтөлбөрт (Түүх, уран зохиол, боловсрол, хууль) хүсэлт гаргавал: - HSK-гийн 5 дугаар түвшингээс дээш байх,
    Англи хэл дээрх хөтөлбөрт хүсэлт гаргавал TOEFL IBT-ын 90 оноотой, IELTS 6.5 оноотой байх.

Веб хуудас

10. GLOBAL KOREA SCHOLARSHIP-KOREAN GOVERNMENT SCHOARSHIP PROGRAM

Товч танилцуулга:

2010 оноос БНСУ-ын Боловсролын яамны Олон улсын боловсролын хэлтсээс санхүүжүүлж буй "Шилдэг гадаад оюутны тэтгэлэг" юм. Олон улсын оюутнуудыг Солонгос дахь дээд боловсрол олгох сургуулиадад ахисан түвшний сургалтанд суух боломжоор хангах, глобал лидерүүдийг хөгжүүлж, Солонгос дэлхий нийтийн орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх. Гадаадын шилдэг оюутнуудыг Солонгосын засгийн газрын санхүүжилттэйгээр бакалавраас дээш түвшинд суралцах бүрэн тэтгэлэг. 

Суралцах газар:  Солонгосын их дээд сургуулиуд  

Суралцах чиглэл:  Өөрийн хүссэн ямар ч чиглэл байж болно.   

Тэтгэлэгийн хэмжээ:  

  • Солонгосын засгийн газрын тэтгэлэг Магистр/Доктор 
  • Сургалтын төлбөр магистр оюутанд 4 семестр, доктурантад 6 семестр
  • Солонгос хэлний бэлтгэлийн төлбөр 
  • Сар бүрийн амьдрах зардал 
  • Ирэх онгоцны тиз 
  • Бусад: Эрүүл мэндийн даатгал, судалгааны ажлын санхүүжилт, хэвлэлтийн төлбөр, суурьших болон буцалтын зардал г.мэт

Магистр, Доктор:

  • Солонгосоос өөр орны иргэн байх 
  • 40 өөс доош настай байх 
  • Тухайн жилийн намрын улиралд Бакалавр эсвэл Магистрийн зэргээр сурч байх 
  • Сурлагын голч дүн 4.0 өөр үнэлэгддэг сургуульд 2.64 – с дээш, 4.3 –р үнэлдэг сургуульд 2.8 – с дээш, эсвэл 100% гэж үнэлдэг бол 80% - с дээш байх ёстой.  

Албан ёсны вэб сайт

11. Korea Scholarship Foundation for Future Leaders (KOSFFL) Scholarship  

 

 

Товч танилцуулга: Кореа Сколаршип сан нь Ази, Латин Америк болон Африкаас ирсэн мастерт суралцаж буй ирээдүйн манлайлагч оуютнуудад зориулан тэтгэлэг зарладаг.  

Суралцах газар:  Солонгосын их дээд сургуулиуд  

Суралцах чиглэл:  Өөрийн хүссэн ямар ч чиглэл байж болно.  

Зорилтот бүлэг:  Латин Америк, Африк болон Солонгосоос бусад Азийн бүх орнуудын оюутнууд  

Тэтгэлэгийн хэмжээ:  

  • Сургалтын төлбөр 
  • Сар бүрийн тэтгэмж 1000,000 KRW 
  • Уг тэтгэлэг магистрийн зэргээ дүүрэж дуустал 4 семестр үргэлжилнэ.

Тавигдах шаардлага:

  • Ази, Латин Америк, Африкийн орнуудын иргэн байх 
  • Магистрийн зэргээр 2 оос доошгүй семестр суралцаж байгаа, цаашид Солонгост үргэлжлүүлэн сурацах сонирхолтой байх 
  • Солонгос хэлээр сайн ярьдаг байх /Солонгос хэлний шалгалтуудаар батална./  

Албан ёсны вэб сайт

12. SAMSUNG GLOBAL SCHOLARSHIP

page93image54387856

Товч танилцуулга:  Самсунг группын нэрэмжит тэтгэлэг 

Суралцах газар:  Сөүл үндэсний их сургуулийн Цахилгаан электроник, холбооны сургуулиуд  

Суралцах чиглэл:  Электроникийн болон холбооны инженер  

Тэтгэлэгийн хэмжээ:  

  • Сургалтын төлбөр 
  • Дотуур байр 
  • Сар бүрийн амьдрах зардал 800,000 KRW 
  • Ирэх болон буцах онгоцны тиз 
  • Эрүүл мэндийн даатгал 
  • Зуны болон өвлийн амралтаар Самсунг электроникс-т дадлагаар ажиллах

Тавигдах шаардлага:  

  • Магистрийн сургалтаа дуусгаад Солонгост мэргэжлээрээ 2 жил ажиллах 
  • 2 жилийн турш Самсунг-д ажилласны дараа эх орон руугаа буцаж Самсунгийн харьяа байгууллагад ажиллах эсвэл үргэлжлүүлэн солонгост ажиллах талаар гэрээ хийх 
  • Өргөдөл гаргагч Электроникийн, Цахилгааны, Холбооны, Компьютерийн инженер, Физик болон Математикийн мэргэжлээр суралцсан байх. 
  • Солонгос Англи хэл аль аль нь шаардагдана:  

1) Солонгос хэл: TOPIK level 3 ба түүнээс дээш  

2) Англи хэл : TOEFL (PBT 550, CBT 213, IBT 80), TEPS 551, IELTS 5.5 ба түүнээс дээш 

Албан ёсны вэб сайт
 

13. ISTANBUL UNIVERSITY SCHOLARSHIP  

page100image54063088

Товч танилцуулга:  

Энэ сургууль нь Турк улсын их сургуулиудын тэргүүлэх жагсаалтад “ 5 ”-д бичигддэг. Туркын засгийн газрын тэтгэлэгт бүртгүүлэхдээ сонгох 15 их сургуулийн тоонд багтаж, хэрвээ энэ сургуульд элсэх зөвшөөрлөө авбал “Туркын засгийн газрын тэтгэлэг” болон Istanbul их сургуулийн тэтгэлэгийг зэрэг авах боломжтой.  

Суралцах газар:  Istanbul их сургууль, Istanbul хот 

Суралцах чиглэл: Тухайн сургуулиас санал болгодог бүх чиглэл  

Тэтгэлэгийн хэмжээ:  

  • Сургалтын төлбөр
  • Байр, хоолны зардал,
  • Амьжиргааны зардал, 
  • онгоцны тиз болон бусад эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн хангаж төлөх болно.  

Тавигдах шаардлага: 

1. Бакалавраар сурахыг хүсэгчдэд тавигдах шаардлага : 

  • Туркаас өөр орны иргэн байх 
  • Туркын өөр их дээд сургуулиуд нэг түвшингээр бүртгүүлээгүй байх 
  • Ахлах сургуулиа төгссөн эсвэл энэ жилдээ багтаагаад төгсөх гэж байх 
  • 21-ээс доош насны байх 
  • Эрүүл байх  

2. Магистр болон докторын чиглэлээр сурахийг хүсэгчдэд тавигдах шаардлага:

  • Туркаас өөр орны иргэн байх
  • Туркын өөр их дээд сургуулиудад нэг түвшингээр бүртгүүлээгүй байх 
  • Магистрүүд нь 30 наснаас доош байх 
  • Доктор нь 35 наснаас доош байх 
  • Хамгийн багадаа дундаж оноо нь 75-аас багагүй байх эсвэл дипломын дүн 75-аас доошгүй. Олон улс болон тухайн улсынхаа элсэн орох тестэнд хамгийн багадаа 75 хувийн амжилттай байх 
  • эрүүл байх  

Анхааруулга: Туркын их, дээд сургуулиуд нь өөр өөр олон улсын албан ёсны тестний оноог (IELTS, TOEFL iBT) шаарддаг тул өргөдөл гаргах үедээ элсэхийг хүссэн сургуулийнхаа босго оноог шалгаарай.  

Веб хуудас

14. DAAD SCHOLARSHIPS FOR DEVELOPMENT-RELATED POSTGRADUATE COURSES

Товч танилцуулга:  Хөгжиж буй орнуудын залуу мэргэжилтнүүдэд Герман улсад магистрын түвшинд суралцахад тэтгэлэг олгодог.

Cуралцах сургууль:  Хөгжлийн чиглэлээр магистрийн зэрэг олгодог Германы их, дээд сургуулиуд  

Суралцах чиглэл:  Хөгжилтэй холбоотой бүх чиглэл  

Тэтгэлгийн хэмжээ:  Бүтэн болон хагас  

Тавигдах шаардлага: 

  • Төрийн алба эсвэл хувийн салбарт хөгжлийн бодлоготой холбоотой чиглэлээр ажил эрхэлдэг байх 
  • Бакалаврын зэрэгтэй байх 
  • Хамгийн багадаа 2 жилийн холбогдох ажлын туршилгатай байх 
  • Бакалаврын зэргээ сүүлийн 6 жилийн дотор авсан байх 
    1. Герман хэл дээр явагдах курсуудын хувьд: DSH 2 эсвэл TestDaF 4 оноотой байх. Өргөдөл гаргах  үед Герман хэлний хамгийн багадаа A2 түвшний мэдлэгтэй байх ,
    2. Англи хэл дээр явагдах курсуудын хувьд: Хамгийн багадаа IELTS 6 эсвэл TOEFL (550 paper based, 213 computer based, 80 internet based) оноотой байх. 

Веб хуудас 

15. DENMARKGOVERNMENTSCHOLARSHIPSFORNON-EUSTUDENTS  

Товч танилцуулга:

Дани улсын засгийн газраас нь дэлхийн өнцөг булан бүрээс Дани улсад суралцахаар ирсэн өндөр боловсролтой олон улсын улсын оюутнуудад зориулсан тэтгэлэг юм. Энэ тэтгэлэг нь өдрийн ангийн магистрын хөтөлбөрийн тэтгэлэгийг олгодог.

Зорилтот бүлэг: Олон улсын оюутнууд /Европын холбооны улсууд багтахгүй/  

Тэтгэлэгийн хэмжээ 

Засгийн газрын тэтгэлэг хоёр хэсгээс бүрдэх бөгөөд бүрэн буюу хэсэгчлэн сургалтын төлбөр эсвэл хэрэглээний төлбөрөөс чөлөөлдөг.Сургалтын төлбөрийг бүтэн эсвэл хагас юмуу амьжиргааны зардлаас чөлөөлөх эсэхийг та өөрийн сонгосон сургуулийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах ёстой.  

Шаардлага 

  • Европын Холбооны болон Европын эдийн засгийн бvсийн юмуу Швейцар улсын иргэдээс бусад Өдрийн ангийн хөтөлбөрт хамрагдах ,
  • IELTS 7 түүнээс дээш эсвэл PBT-н 587-610, эсвэл IBT-н 94-101 оноотой эсвэл Cambridge-н CPE зэрэгтэй байх. 

Өргөдөл гаргах зааварчилгаа 

Ямар оюутанд тэтгэлэг өгөхийг Данийн их дээд сургуулиуд нь шийдвэрлэдэг. Засгийн газрын тэтгэлэгийн талаар мэдээлэл авахыг хүсвэл сонгосон дээд боловсролын байгууллагын элсэлтийн дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.Тухайн их дээд сургууль нь орох шаардлага,тодорхойлолт, хугацаа, оюутны үйлчилгээний талаар танд мэдэгдэж чадна.Таны сонгосон их сургуулийн хамрагдах сүүлийн хугацаа сургалтын хөтөлбөрөөс хамаардаг ч жил тутамд 3-с 4-р сард байдаг. 

Албан ёсны тэтгэлэгийн вэб сайт

16. HELLENIC SCHOLARSHIP PROGRAMME FOR FOREIGN STUDENTS FROM DEVELOPING COUNTRIES  

Хүлээн авагч институт:  Грекийн Дээд Сургуулийн, Технологийн институт  

Товч танилцуулга:

Хөгжиж буй гадаад орнуудын оюутнуудад зориулсан Грекийн тэтгэлэгт хөтөлбөр нь 2002 оноос хойш хөгжиж буй орнуудын иргэдийг Грек улсад суралцах боломжоор хангаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь ирээдүйд өөрийн улсын хөгжил цэцэглэлтэнд хөрөнгө оруулж чадах чадварлаг мэргэжилтэнүүдийг бэлтгэхэд оршдог. Тэтгэлэгт хөтөлбөрүүд нь Грекийн их дээд сургуулиудад төгсөх болон төгссөний дараах хөтөлбөрүүдэд сурахад олгогддог.  Жил бүрийн тэтгэлэгт хамрагдах хүмүүсийн тоо ялгаатай бөгөөд дунджаар 100 оюутан хамрагддаг.  

Зорилтот улс орнууд:  

  • Сарын 600 еврогийн тэтгэлэг;
  • 1,000 еврогийн суурьших тэтгэлэг;
  • Их сургуулийн үнэгүй хоол болон ном, бусад материалаар хангана;
  • Грекийн хэлний төвийн хөнгөлөлт;
  • Зарим бакалаврын дараах хөтөлбөрүүдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт;
  • Төв эмнэлэгээр үнэгүй үйлчлүүлэх;
  • 1,000 еврогийн тэтгэлэг  

Тэтгэлэг нь байр сууцны зардалаар хангадаггүй. Уг зардлыг тэтгэлэг хүртэгч өөрөө гаргадаг.  

Тавигдах шаардлага: 

  • Дээр дурдсан аль нэг орны иргэн байх;
  • Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө 18 ба түүнээс дээш настай байх;
  • Тэтгэлэгт өргөдөлөө илгээхээс өмнө Грекийн аль нэг их сургуульд бакалаврын дараах зэрэгийн хөтөлбөрт тэнцсэн байх;

Тэтгэлэгт хөтөлбөрийн албан ёсны веб сайт 

17. CZECH REPUBLIC GOVERNMENT SCHOLARSHIP FOR FOREIGN STUDENTS  

page159image54063712

Товч танилцуулга:  Чехийн засгийн газрын санхүүжилтээр олгодог тэтгэлэг. Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар Бакалавр/Магистр/Доктор 

Суралцах газар:  Чехийн их дээд сургуулиуд  

Суралцах чиглэл:  Өөрийн сонгосон чиглэлээр  

Тэтгэлгийн хэмжээ:  

  • Сургалтын төлбөр 
  • Сар бүрийн амьдрах зардал 
  • Оюутны байрны төлбөр 
  • Эрүүл мэндийн даатгал  

Тавигдах шаардлага: 

  • Чехээс өөр орны иргэн байх 
  • Нэгэнт тэтгэлэг авсан оюутан сонгосон чиглэлээ өөрчлөх ёсгүй 
  • Хэрэв хичээлүүдээ англи хэл дээр судлах бол Англи хэлний мэдлэг 
  • Тэтгэлэг авсан оюутан тухайн сургуулийн дүрмүүдийг ягт баримтлах  

Албан ёсны вэб сайт

18. HUNGARIAN GOVERNMENT SCHOLARSHIPS FOR FOREIGN STUDENTS  

 

Товч танилцуулга:  

Унгар улсын Боловсрол соёлын яамнаас Унгарын сургуулиудад мэргэжлийн туршлага эзэмших хүсэлтэй гадаадын оюутан болон профессоруудад тэтгэлгүүдийг олгодог. Унгарын боловсролын системтэй ижил сургалттай улсуудын оюутнуудад тэтгэлэг олгогддог ба энэ нь Унгарын боловсрол соёлын яам болон Монголын боловсрол соёлын яамны гарын үсгүүдээр баталгаажигддаг.  

Суралцах газар:  Унгарын их сургуулиуд  

Суралцах чиглэл:  Урлаг болон шинжлэх ухааны бүх салбарууд  

Зорилтот бүлэг:  Монгол улс багтдаг.  

Тэтгэлэгийн хэмжээ: 

  • Өргөдөлийн болон сургалтын төлбөр 
  • Ном сурах бичгүүд 
  • Дотуур байрны төлбөр 
  • Нэмэлт зардлууд  

Тавигдах шаардлага: 

  • Зөвшөөрөгдсөн улсын иргэн байх (Монгол улсын иргэн) 
  • Өмнө нь суралцсан сургуульдаа өндөр дүнтэй суралцсан байх 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй (Англи хэлээр ордог хичээлүүд дээр) 
  • Суралцах чин хүсэлтэй 
  • Эрүүл байх 
  • 30-с доош настай байх(бакалавр) 
  • 35-с доош байх (магистр) 
  • 45-с доош настай байх (доктор)  

Вэб хуудас

19. Ireland Government Postgraduate Scholarships for International Students  

page162image54349680

Товч танилцуулга:  

Ирландын засгийн газрын олон улсын тэтгэлэгт хөтөлбөр нь шаардлага хангасан хүссэн чиглэлээрээ өдрийн ангид суралцахыг хүссэн Судалгааны Магистр болон Докторын тэтгэлэгт оролцогчдыг дэмжихийг зорьсоор ирсэн.  

Суралцах газар:  Итгэмжлэгдсэн Ирландийн Дээд Боловсролын Институтууд  

Суралцах чиглэл:  Ирландийн Дээд Боловсролын Институтуудад заагддаг бүх чиглэлээр  

Тэтгэлгийн хэмжээ: Нийт тэтгэлэгийн хэмжээ жилд 24,000€ ба доорх зүйлсээс бүрднэ:  

  • Амьжиргааны зардал 16,000€ 
  • Дээд Боловсролын Институтэд төлбөрийн хандивт зориулж дээд тал нь 5,750€ 
  • Судалгаагааны ажлыг дэмжихэд зориулж зарим нэг зардлууд  

Тавигдах шаардлага: Ирландийн Дээд Боловсролын Институтуудын өдрийн ангид сурах шаардлагийг хангасан байх. Тэтгэлэгт хамрагсад нь Бакалаврын 3.4-оос илүү, эсвэл түүнтэй дүйхүйц голчтой байх. 

Албан ёсны сайт

20. UTRECHT EXCELLENCE SCHOLARSHIPS FOR INTERNATIONAL STUDENTS  

page163image48220192

Товч танилцуулга:  Нидерландын Утрехт их сургуулийн тэтгэлэг Бакалавр болон Магистр  

Тэтгэлэгийн нийт хэмжээ:Сургалтын төлбөрөөс гадна жил бүр амьжиргааны зардал болгон 11’000 хүртэлх евро өгдөг. 

Хөтөлбөрийн гол зорилго: 

Утрехт тэтгэлэг нь өндөр авъяас чадвартай ирээдүйтэй оюутнуудад хүсэж буй зэрэгээрээ Утрехт их сургуульд дараах мэргэжилээр сонгон суралцах боломж олгодог: 

  • Олон улсын магистрын хөтөлбөр
  • Газар зүйн шинжлэх ухааны сургууль 
  • Хүмүүнлэгийн сургууль 
  • Хууль, Эдийн засаг болон Төрийн удирдлагын сургууль 
  • Амьдрахуйн шинжлэх ухааны сургууль 
  • Байгалын шинжлэх ухааны сургууль 
  • Нийгэм, Зан төлвийн шинжлэх ухааны сургууль 

Тэтгэлэгийн тоо болон үргэлжилэх хугацаа: 

Сонгогдсон оюутнууд хамгийн ихдээ 2 жилийн Магистрын зэрэг болон 3-н жилийн Бакалаврын зэрэг бүхий хөтөлбөрийг эзэмшиж дуусах хүртлээ тэтгэлгийг авах болно. Жил бүр 55 орчим тэтгэлэг олгогддог. Жил бүр тухайн оюутны суралцсан үр дүнгээс хамааруулан тэтгэлгийг үргэлжлүүлэн олгох эсэхээ шийдвэрлэдэг. 

Тэтгэлгийн хэмжээ:  Тэтгэлэгт хөтөлбөрт сонгогдсон оюутан жил бүр амжиргааны зардал 10’000 евро болон сургалтын төлбөрийн тэтгэлгээр шагнуулах болно.  

Хүсэлт гаргагчид тавигдах шаардлага:  

Хүсэлт гаргагч нь уг тэтгэлэгт хамрагдахын тулд дараах шаардлагыг хангах ёстой:  

  • Голланд болон Европ үндэстэн биш байх; 
  • Голланд сургуулийн дипломгүй байх; 
  • Магистрын оюутнууд дээр дурдсан сургуулиудын Магистрийн хөтөлбөрүүдэд, бакалаврын оюутнууд Эдийн засаг, Бизнесийн эдийн засгаар суралцах эрхээ авсан байх; 
  • Магистрын хөтөлбөрт хамрагдах боломжтой Бакалаврын зэрэгтэй мөн Бакалаврын хөтөлбөрт хамрагдах боломжтой бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй байх; 
  • Голландын виз авах нөхцлийг хангах боломжтой байх; 
  • IELTS 6,5; TOEFL 83 оноо шаарддаг. 

Албан ёсны вэб сайт

Бусад зөвлөгөө