Cетунари Групп нь Монгол улсын Эрүүл мэндийн салбар, Барилгын салбар, Уул уурхайн салбар, Үйлдвэр үйлчилгээний салбар, Ачаа тээврийн салбарт дэлхийн стандартад техник, тоног төхөөрөмж, хэрэгслээр үйл ажиллагаа явуулж, ханган нийлүүлэхийг зорин 2023 онд нэгдэж үүссэн байгууллагдсан. Бидний хамт олон одоогоор 8 байгууллагын 300 гаруй ажилтан, алба хаагчдаас бүрдэж байгаа бөгөөд салбартаа өндөр дадлага туршлага бүхий инженер техникийн ажилтан, мэдлэг ур чадвар сайтай, мэргэжлийн зэрэгтэй боловсон хүчнээр багаа бүрдүүлээд байна
Компанийн алсын хараа
Олон улсын стандартаар баталгаажсан, дэлхийд тэргүүлэгч технологийн хөгжил, инновацлаг шийдлийг эрүүл мэндийн салбарт эн тэргүүнд нэвтрүүлж, хүн бүр эх орондоо эрүүл, аюулгүй аж төрөх боломж нөхцлийг бүрдүүлнэ.
Компанийн эрхэм зорилго
Технологийн чанар, найдвартай байдлын төсөөллийг тодорхойлогч, тасралтгүй хангагч, үндэсний техник сэтгэлгээний чадамжийг бүтээх түүчээлэгч байна