image
image
Virtuoso LLC

4 дагагчтай

5
Бидний тухай
Яагаад бид гэж?

“Нүдэн Сольюшн” ХХК нь 2016 онд анх үүсгэн  байгуулагдан технологийн салбартаа 10 гаруй жил ажилласан туршлагатай залуусаар удирдуулан, электрон тоног төхөөрөмж түүний үйл ажиллагаа, ирээдүйн чиг хандлага болон интернет сүлжээнд холбогдон ажиллах чадамж, өгөгдөл мэдээлэл дамжуулах сүлжээний дэд бүтэц үүнд нийцэн хамтарч ажиллах, программ хангамжийг хөгжүүлэн 5 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.

Компанийн алсын хараа

Монголд бүтээлч инженерчлэлийг авч үлдэх үндсэн үзэл баримтлалд нэгдэн Монгол улсын нийгэм, эдийн засагт өөрсдийн хувь нэмрээ оруулж, дэлхийд өрсөлдөхүйц компанийг бий болгоно.

Компанийн эрхэм зорилго

Бид мэдээллийн систем, техник технологи автоматжуулалтын дэвшилтэт шийдлийг хэрэглэглэгчиддээ хүргэж, автоматжуулалтын салбартаа цогц үйлчилгээгээр хангасан манлайлагч байгууллага байна.

Компанийн үнэт зүйлс
ХЯЛБАР ХЭРЭГЛЭЭ: Манай үйлчилгээ хэрэглэхэд хялбар, энгийн ойлгомжтой, хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн байна. ХАРИУЦЛАГА: Бид олон улсын стандарт, холбогдох хууль тогтоомжид нийцэж, чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж ажиллана. ХӨГЖҮҮЛЭЛТ: Бид харилцагч бүрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангасан Мэдээллийн технологийн оновчтой шийдэл нэвтрүүлэгч байна.
Нэмэлт мэдээлэл

Нүдэн Сольюшн ХХК нь VIRTUOSO IoT системийнхээ тусламжтай Монголдоо энэхүү бизнес төслийг хэрэгжүүлэн IoT технологид суурилсан програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийдэг бөгөөд түүнийг дагасан тоног төхөөрөмж түүний угсралт, суурьлуулалт, засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.