image
image
Мөнхийн үсэг групп

9 дагагчтай

0
Бидний тухай
Яагаад бид гэж?
Ажлын зар

Мөнхийн үсэг групп нь анх 1991 онд хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өдгөө 7 салбар компани 420 гаруй чадварлаг хүний нөөцийн бүрэлдэхүүнтэйгээр хэвлэлийн салбарын тэргүүлэгч компани болтлоо үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж явуулсаар байна. 

Хэвлэлийн салбарын үйл ажиллагааг дэлхийн жишигт хүргэх харилцагч хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг байнга нэмэгдүүлэх, хэргэцээ шаардлагыг бүрэн хангах зорилгын хүрээнд дэвшилтэд техник, технологи, ололт амжилтуудыг үйлдвэрлэл, үйлчилгээндээ амжиллтай нэвтрүүлэн, үйлчлүүлэгчдийнхээ найдвартай түнш нь байсаар байна. 

Бид үйлдвэрлэл үйл ажиллагаа болон бизнесийн бүхий л чиглэлд байгальд ээлтэй менежмент болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг хамгийн боломжит түвшинд бага байлгах, дахин ашиглах арга хэрэгслүүдийг тогтмол туршин нэвтрүүлэх бодлогыг барин ажилладаг.

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хувь хүн, бие хүний БИ-г таньж мэдүүлэх, ёс зүй, ёс суртахууны талаарх мэдлэг дадлыг дээшлүүлэх замаар Монгол хүний мөн чанарыг таниулах, өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, ЗӨВ МОНГОЛ ХҮН-ийг төлөвшүүлэх бодлогыг барин ажилладаг. "Зөв Монгол Хүн" бодлогын хүрээнд ёс зүй, ёс суртахууны төлөвшлийг чухалчлахын ач холбогдлыг таниулах лекцүүдийг тогтмол зохион байгуулдаг. Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийг шинэчлэн баталж хэрэгжүүлж байна. Үүсгэн байгуулагчийн Батмөнх сан нь олон жилийн турш тогтвор суурьшилтай үр бүтээлтэй ажиллаж буй ажилчдын орон сууцны нөхцөлийг сайжруулах нэг удаагийн тэтгэмжийг олгон тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодит дэмжлэг үзүүлдэг. Мөнх спорт төвөөрөө дамжуулан ажилчдын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх спорт төвд үнэ төлбөргүй хичээллэх боломжийг олгодог. 

Бид арвин их туршлагыг хуримтлуулсаар байна.

 

Компанийн алсын хараа

Монгол улсын хэвлэлийн салбарын манлайлал байх болно

Компанийн эрхэм зорилго

Бид харилцагчийн итгэл, сонголт дээр үндэслэн ХЭВЛЭЛИЙН ЗАГВАР КОМПАНИ БАЙХ байх болно

Компанийн үнэт зүйлс
хэрэглэгчээ дээдлэх, хүрээлэн буй орчноо хайрлан хамгаалах, хүн бүр бүтээлч байх, хариуцлагатай байх, хамтын ажиллагааг эрхэмлэх