Компанийн эрхэм зорилго
БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО Бид харилцагчдынхаа бүтээмж, үнэ цэнэ, олон улсад өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой хөгжилд манлайлна
Компанийн үнэт зүйлс
АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

ЁС ЗҮЙ

ХАМТЫН ЗҮТГЭЛ

ХҮНДЭТГЭЛТЭЙ БАЙДАЛ

ИТГЭЛ ДААХ ЧАДВАР

БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА

Нэмэлт мэдээлэл
МЕРА ХХК нь 2001 онд үүсгэн байгуулагдсан, уул уурхай, дэд бүтцийн салбарын олборлох, бүтээн байгуулах үйл ажиллагаанд шаардлагатай өрөмдлөг, тэсэлгээний мэргэжлийн цогц ажил, үйлчилгээг үзүүлж, тэсэлгээнд ашигладаг бүх төрлийн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэдэг 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай инженерчлэлийн компани юм.
Бид Өмнөговь аймгийн Цогтцэций сумд орших Тавантолгойн ордын дэргэд болон тус аймгийн Гурвантэс сумд орших Нарийн Сухайтын орд орчмын бүсэд байрладаг үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн задгай энгийн болон эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр, савласан эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр мөн Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлаж буй үйлдвэр, агуулахын цогцолбороо түшиглэн савласан энгийн тэсрэх бодис, өдөөгч тэсрэх бодис, тэсэлгээний цахилгаан бус хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэж, олборлох үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж цооног өрөмдөх, цэнэглэх, түгжих, тэсэлгээний ажил гүйцэтгэх цогц үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна. Мөн тэсрэх бодис, тэсрэх материалыг импортлон нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх зэрэг бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ санал болгодог.
Манай баг хамт олон өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээ, тэсрэх материалын үйлдвэрлэлийн чиглэлээр нарийн мэргэшсэн, хамгийн арвин туршлагатай баг бөгөөд 2022 оны байдлаар нийт 400 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж хэрэглэгч, харилцагч бүрийнхээ хэрэгцээ, шаардлагад тусгайлан нийцүүлсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэж, тэдгээрийн нөөцийн гарц, бүтээмжийг хамгийн их байлгаж, өртөг зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлж ажиллаж байна.
МЕРА ХХК нь чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, байгаль орчны удирдлагын тогтолцооны ISO 14001, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцооны ISO 45001 олон улсын стандартуудыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ирсэн бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын ISO 26000 олон улсын стандартын зөвлөмжийг удирдамж болгон баримтлан ажиллаж байна.
МЕРА ХХК нь
- ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ
- АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА
- ШИЛДЭГ ДОТООДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ЭНТРЕПРЕНЁР
- ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ, НОУ ХАУ НЭВТРҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
- ИМПОРТЫГ ОРЛОГЧ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧ ЭНТРЕПРЕНЁР
- МҮХАҮТ-н “ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ”
- ШИЛДЭГ ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ
- ШИЛДЭГ ХАНГАН НИЙЛҮҮЛЭГЧ
- ТОП-5 УУЛ УУРХАЙН КОМПАНИ
- ТОП – 150 АЖ АХУЙН НЭГЖ
- ТОП – 100 АЖ АХУЙН НЭГЖ