image
image
Эдийн засаг, хөгжлийн яам

3 дагагчтай

0
Бидний тухай
Яагаад бид гэж?

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхийг тогтвортой хөгжлийн бодлогоор сайжруулах зорилготой. Тус яам нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх нэгдсэн арга зүй, удирдлагаар хангадаг.

Компанийн алсын хараа

Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны тэргүүлэх төрийн захиргааны төв байгууллага болно.

Компанийн эрхэм зорилго

Яамны үйл ажиллагааны эрхэм зорилго нь Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийг төлөвлөх, хөгжлийн нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн чадавхыг тогтвортой, хүртээмжтэй дээшлүүлэхэд оршино.

Компанийн үнэт зүйлс
Хууль дээдлэх - Үйл ажиллагаандаа хуулийг хэлбэрэлтгүй сахин биелүүлэх, хэрэглэх, хуульд нийцсэн шийдвэр гаргах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, нөлөөнд автахгүй байх; Мэргэшсэн, хариуцлагатай байх - Ажил үүргээ мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг, найдвартай гүйцэтгэх, хариуцсан ажилдаа эзэн байх; Ил тод байх - Хуулиар нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээлэл нь олон нийтэд нээлттэй, ил тод, ойлгомжтой байх; Мэдлэг, инновацыг эрхэмлэх - Асуудлыг шийдвэрлэх гарц, гаргалгаа нь шинжлэх ухаанч, шинэ санаа, технологийн дэвшилтэд шийдэлд тулгуурласан байх; Тэгш шударга байх - Нийтийн эрх ашгийг эрхэмлэх, иргэдийг хөгжлөөс хоцроохгүй байх, адил тэгш боломжоор хангах;