Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Монгол хүний амьдрах орчны чанарыг дэлхийн жишигт хүргэнэ
Компанийн эрхэм зорилго
Хамтын хөгжлийг эрхэмлэж сайн засаглал, цөм чадавх бүхий хамт олноор түүчээлсэн үнэ цэнэтэй төсөл хэрэгжүүлэгч байна
Компанийн үнэт зүйлс
- Цөм чадавхи
- Хамтын хөгжил
- Сайн засаглал
- Тогтвортой хөгжил
Нэмэлт мэдээлэл
“Макс Групп”-ын бизнес үйл ажиллагаа өргөжиж тэлэхийн хирээр Монгол Улсын хөгжил дэвшил болон бүтээн байгуулалтанд дорвитой хувь нэмэр оруулах зорилготойгоор 2006 оны 06 дугаар сард барилга угсралтын “Макс Өргөө” ХХК-г байгуулсан юм.
“Макс Өргөө” ХХК нь их хотын бүтээн байгуулалт, чанар хийц, өнгө үзэмжид нэмэр болохуйц Оффис, Худалдаа үйлчилгээ, олон улсын сүлжээ зочид буудал, стандарт болон тансаг зэрэглэлийн орон сууцны зориулалттай 30 гаруй төслийг хэрэгжүүлээд байна. Үүний томоохон төлөөлөл нь МАКС ЦАМХАГ, МАКС МОЛЛ РАМАДА, ХОЛИДЭЙ ИНН олон улсын сүлжээ зочид буудал, 220К RESIDENCE өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл, Яармагт баригдаж буй МОРИН ТОЙРУУЛГЫН ЦОГЦОЛБОР, Говь-Алтай аймаг Хан Алтай Ресурс төслийн Ажилчдын хотхоны барилга юм.
Манай компани 2010, 2011, 2013, 2017, 2021 онуудын “Барилга угсралтын шилдэг аж ахуйн нэгж байгууллагаар шалгараад байна.
Үүсгэн байгуулагдсан цагаас хойш 17 жилийн хугацаанд олон төсөл амжилттай хийж гүйцэтгэсэнийг нийт давхараар нь тооцвол 392 давхар, 293,000 кв.м болно.