image
image
Говь Хангай мебель

7 дагагчтай

0
Бидний тухай
Яагаад бид гэж?
Компанийн алсын хараа

Бизнесийн салбар бүртээ манлайлагч байж соёлтой, хариуцлагатай, хэрэглэгчээ дээдэлсэн үйл ажиллагаа явуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах нийгмийн үүргээ ухамсарлан хэрэглэгч, ажилтан бүрийн аз жаргалтай амьдралын үнэнч анд байхыг зорино.

Компанийн эрхэм зорилго

Говь Хангай Мебель компани нь “АЗ ЖАРГАЛТАЙ АЙЛ ГЭРИЙН АНД” байна

Компанийн үнэт зүйлс
  1. Үнэнч шудрага зарчим, өөриймсөг үзэл
  2. Шинэ санал санаачлага, бүтээлч сэтгэлгээ
  3. Мэргэжлийн чадвар, өсөж дэвжих боломж
  4. Багийн сэтгэлгээ, хамтын ажиллагаа
Нэмэлт мэдээлэл
Говь Хангай Мебель компани нь 2000онд анх 5 хүний бүрэлдэхүүнтэй тавилгын худалдааны бизнесээ эхэлсэн. Эдийн засгийн таатай нөхцөл байдал, хүн амын орон сууц, тавилгын эрэлтийн хурдацтай өсөлт, удирдлагын явуулсан оновчтой бодлогын үр дүнд эргэлтийн хөрөнгө хэд дахин нэмэгдэж 590 гаруй ажилтан ажиллагсадтай өнөр хамт олон болон төлөвшин тогтсон билээ. Тус компани нь Улаанбаатар хотын 7-н салбар, Хөдөө орон нутгийн 11-н салбар, “Мишээл экспо”-ын 14-н тасгаараа дамжуулан гэр ахуйн болон албан тасалгааны тавилгаа худалдан авагч нартаа борлуулж байна.