Удирдлагын баг
Компанийн алсын хараа
БДО нь аудит, нягтлан бодох бүртгэл, зөвлөх үйлчилгээний дэлхийн тав дахь том сүлжээ юм. БДО-ийн дэлхий даяарх 60,000 гаруй ажилчид дэлхийн 152 орон дахь 1328 салбар оффисоороо дамжуулан харилцагчидтайгаа хамтран ажиллаж, хүч чадал сорьсон, ёс зүйтэй, практикийн зөвлөх үйлчилгээг санал болгож байна
Компанийн эрхэм зорилго
Бид бүх харилцагчиддаа байнга өөрчлөгдөж байдаг эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлыг амжилттай даван туулахад нь дээд зэргийн үйлчилгээг тогтвортой үзүүлэх замаар дэмжин ажилладаг. Энэ нь бидэнд зах зээлд эзлэх байр сууриа мэдэгдэхүйц өсгөх боломж олгож, улмаар дэлхийн зах зээлд олон улсын нэгдсэн сүлжээ хэмээн хүлээн зөвшөөрөгдөх баталгаа болох юм.
Компанийн үнэт зүйлс
БДО сүлжээ нь 1963 онд мэдлэг туршлагаа солилцон, өргөжүүлж харилцагчдад илүү сайн үйлчилгээ үзүүлэхийн тулд Их Британий Нэгдсэн Вант Улс, Голланд, Герман, Америкийн Нэгдсэн Улс болон Канадын байгууллагууд нэгдсэнээр анх үүсгэн байгуулагдсан юм. БДО нь Бейндер Дикер Отте & Ко гэж нэрээ солихоос өмнө 1973 он хүртэл бид Бейндер Сайдман Интернэйшнл гэдэг нэрээр дэлхийд танигдсан.