image
image
Гурван тамир олон улсын дунд сургууль

Дагагчгүй 

0
Бидний тухай
Яагаад бид гэж?
  • Өнөөдрийн сурагч — Маргаашийн манлайлагч” уриатай “Гурван Тамир” сургууль нь хүүхэд бүрийн онцлог, хөгжлийг дэмжих орчин үеийн сургалтын арга зүй, чанартай боловсролын орчинг бүрдүүлэхийг зорьдог.

    Бид Монгол Улсын үндэсний цөм хөтөлбөр болон олон улсын Cambridge хөтөлбөрийг хослуулан хэрэгжүүлдэг ба сурагчийн сэтгэн бодох чадвар, бүтээлч байдал, ёс суртахуун, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтыг эрхэмлэдэг.

Удирдлагын баг
Компанийн алсын хараа

Гурван тамир сургууль нь монголдоо төдийгүй бүс нутагтаа хүлээн зөвшөөрөгдсөн, сургалтын чанар, дижитал удирдлага, суралцагчийн хөгжил, эцэг эхийн итгэлээр тэргүүлэгч боловсролын байгууллага болсон байна.

Компанийн эрхэм зорилго

Хүүхэд бүрийн онцлог, чадварыг нээн хөгжүүлж, орчин үеийн сургалтын арга зүй, мэдээллийн технологид суурилсан, тоглоомт болон бүтээлч сургалтаар дэлхийн боловсролын стандартад нийцсэн иргэнийг төлөвшүүлэх.

Компанийн үнэт зүйлс
Хүүхэд төвтэй байдал – Сурагчийн хөгжил, хамгаалал, оролцоог нэн тэргүүнд тавина. Чанартай боловсрол – Бодит мэдлэг, чадварт суурилсан сургалт. Дэвшилтэт технологи – Мэдээллийн системд суурилсан удирдлага, үнэлгээ. Хамтын ажиллагаа – Эцэг эх, хамт олон, нийгэмтэй уялдаа холбоо. Багшийн хөгжил – Мэргэжлийн өндөр ур чадвартай, тасралтгүй хөгждөг багш нар.