Петровис ХХК нь анх 1997 онд газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 2004 онд Монгол улсын Засгийн газраас зарласан олон улсын тендерт шалгарч, газрын тосны салбарын ууган компани болох НИК ХК-ийг нэгтгэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн билээ. Ийнхүү улс орныг хамарсан борлуулалтын хамгийн өргөн сүлжээг шинэчлэн сайжруулж, үйл ажиллагааны цар хүрээгээ улам бүр өргөжүүлснээр бид газрын тосны бүтээгдэхүүний зах зээлд түүчээлэн ажиллаж байна.
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
МОНГОЛДОО ТҮЛШ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ БОЛНО
Компанийн эрхэм зорилго
БИД ХӨГЖИЛ ТҮГЭЭНЭ
Компанийн үнэт зүйлс
Нэмэлт мэдээлэл
МАНАЙ КОМПАНИЙГ СОНГОСНООР ТАНД ДАРААХ БОЛОМЖУУДЫГ ОЛГОХ БОЛНО.
- Газрын тосны салбарт тэргүүлэгч, анхдагч компанид нэгдэх боломж
- Эрч хүчтэй чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах
- Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
- Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, урамшуулал
- Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг

