image
image
Tomujin Alternative School

6 дагагчтай

4.3
Бидний тухай
Яагаад бид гэж?

Уламжлалт боловсролын систем нь бүгдэд тохирсон нэг загвар байдаг бол хамгийн сайн суралцах арга нь өөрийн хурдаар, хувийн онцлогт нийцсэн байх ёстой. Боловсролын систем нь дийлэнхдээ онол заахад чиглэгдсэн боловч ЭЕШ-ын дунджаас л харахад заалгасан онолуудаараа босго оноогоо давж чадахгүй байгаа нь харамсалтай. Их сургуульд суралцахаар бэлдэж буй сурагчид ч сургуульд сурсан зүйлсийнхээ ихэнхийг хэдхэн жилийн дотор л мартдаг.

Үүний үр дүнд, сурагчид өөрсдийгөө сургуульд тохирохгүй байна гэж дүгнэдэг боловч үнэн хэрэгтээ, асуудал нь сургууль тэдэнд тохироогүйд оршдог.

Бидний эрхэм зорилго бол сурагчдад өөрсдийн #өвөрмөц онцлогт тохирсон арга барилаар дамжуулан ѳѳр бусдын бус гагцхүү #ѳѳрийнхѳѳ хүссэн амьдралыг бүтээж, зорьсон зорилгодоо хүрэх боломжийг нь олгох юм. 

Манай сурагчид ирээдүйн таамаглашгүй олон сорилтод бэлтгэгдэхийн зэрэгцээ бодит амьдралыг тусгасан төслүүд хэрэгжүүлж, түүний үр дагаварт амьдралд хэрэгтэй ур чадвар, мэдлэг ойлголтыг эзэмшдэг. Энэ бүхнийг бид олон тѳрлийн сурагчдаас нэгдсэн хүрээлэл, ямагт сурагчдаа №1-т тавих багш нар, зохион байгуулалттай сургалтын үйл ажиллагаа болон бие даан суралцахуйн хослолтой цогцлон хүргэнэ.

Удирдлагын баг
Компанийн алсын хараа

Амьдралд бэлтгэх өвөрмөц хөтөлбөрөөр өөрийнхөөрөө сэтгэл дүүрэн амьдралыг бүтээ!

Компанийн эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол сурагчдад өөрсдийн #өвөрмөц онцлогт тохирсон арга барилаар дамжуулан ѳѳр бусдын бус гагцхүү #ѳѳрийнхѳѳ хүссэн амьдралыг бүтээж, зорьсон зорилгодоо хүрэх боломжийг нь олгох юм.

Компанийн үнэт зүйлс

STUDENT RESULT OBSESSED (Сурагчийн үр дүнд тэмүүлэх)

ELITE CHAMPIONSHIP SPORTS TEAM (ЭЛИТ СПОРТЫН БАГ)

INNOVATION AT ALL COST (ЯМАГТ ШИНЭЧЛЭЛ АВЧРАХ)

CONTRIBUTE TO THE COMMUNITY (ХҮРЭЭЛЛЭЭ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ)