image
image
Мастер майнинг сервис

13 дагагчтай

5
Бидний тухай
Яагаад бид гэж?
Компанийн алсын хараа

Бид мэргэшсэн чадварлаг хамт олны мэдлэг туршлагаар шинэ шилдэг оновчтой шийдэл, инженерийн ур ухаан, мэдлэг чадвараар салбартаа манлайлагч үндэсний компани болно.

Компанийн эрхэм зорилго

Хүний эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй, аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд анхаарч, хууль дүрмээ дээдэлсэн үйлдвэрлэл, ажил үйлчилгээ үзүүлэх нь бидний эрхэм зорилго юм.

Компанийн үнэт зүйлс

Аюулгүй ажиллагаа  Алхам тутамдаа хүний эрүүл мэнд, байгаль орчиныг хайрлан хамгаалах үйл ажиллагааг эрхэмлэн ажиллана.

Итгэлт түнш Харилцагчдаа түргэн шуурхай оновчтой шийдлийг санал болгогч байж найдвартай, урт хугацааны түнш байна.

Чанар  Олон улсын жишигт нийцсэн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж ажиллана.

Өсөлт хөгжил  Бид тасралтгүй шинэчлэгдэж, ажилчдын хөгжлөөр байгууллын өсөлт хөгжлийг хурдасгаж ажиллана.

Нэмэлт мэдээлэл
“Мастер Майнинг Сервис” ХХК нь 2015 оноос Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ хийх, 2022 оноос Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд Уул уурхайн тэсэлгээний цооног өрөмдлөг, Тэсэлгээний ажил үйлчилгээ үзүүлэх, Тэсрэх бодис үйлдвэрлэл, Тэсрэх материалын агуулах барьж байгуулах, Аюултай ачаа тээвэр, Зөвлөх үйлчилгээг үзүүлэн өрөмдлөг тэсэлгээний цогц үйлчилгээг үндсэн үйл ажиллагааны чиглэл болгон ажиллаж буй үндэсний хөрөнгө оруулалттай байгууллага юм.
Зургийн цомог