Компанийн алсын хараа
НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ДЭМЖИХ, САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.
Компанийн эрхэм зорилго
ҮНДЭСНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ ХАНГАХ, ТЭРГҮҮЛЭХ САЛБАРУУДАД ХЭРЭГЖИХ ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРҮҮД БОЛОН ИМПОРТЫГ ОРЛОХ, ЭКСПОРТЫН ОРЛОГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨГЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ТЕХНИК, ТОНОГ, ТӨХӨӨРӨМЖӨӨР САНХҮҮГИЙН ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД ОРШИНО.
Компанийн үнэт зүйлс
- ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ
- ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЛ
- МЭРГЭШСЭН, ЧАДВАРЛАГ АЖИЛТАН
- БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭ
Нэмэлт мэдээлэл
“Ди Би Эм лизинг” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкны охин, 100 хувь төрийн өмчит, санхүүгийн түрээсийн компани юм. Үйлдвэржилтийг дэмжсэн санхүүгийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Монгол улсын төрийн болон хувийн секторын байгууллага, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн түрээсийн үйлчилгээг уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, хүнд даацын машин, механизм, экспортыг дэмжсэн, импортын бүтээгдэхүүнийг орлох үйлдвэрлэлийн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэгчээс худалдан авч, түрээслэгчийн хэрэгцээнд үндэслэн санхүүгийн түрээсийн үйлчилгээг анхдагч түрээс, дамжуулах түрээс, хоёрдогч түрээс гэсэн төрлөөр үзүүлж байна.
Хөгжлийн төлөөх итгэл үнэмшил;