Бид ажилдаа эзэн болдог, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, үнэнч шаргуу хөдөлмөрч хүнийг ажлын талбар дээр дадлагажуулж үнэ цэн бүхий МЭРГЭЖИЛТЭН болгон төлөвшүүлдэг. Та бидний нэг болсноор програм хангамж, технологийн мэдлэг ур чадвараа сайжруулж үндэсний хэмжээн дэх бүх төрлийн бизнесийн төсөл хөтөлбөрүүдэд оролцож ажиллах чадварыг эзэмшинэ.
Хүсэл эрмэлзлэл дүүрэн манай багт урьж байна!
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Мэдлэгийг бүтээж, мэдээлэл технологийн хүчээр хөгжлийг хурдасгана.
Компанийн эрхэм зорилго
ERP зах зээлд тэргүүлэгч байж, түүнтэй холбогдох бусад бүх үйлчилгээг нэг дороос цогцоор нь үзүүлнэ.
Компанийн үнэт зүйлс
1. Астерискчууд амлавал биелүүлнэ.
2. Астерискчууд итгэлийг хариуцлагаар бий болгоно.
3. Астерискчууд хийвэл төгс чанартай гүйцэтгэнэ.
4. Астерискчууд инженерийн сахилга баттай.
5. Астерискчууд нууцыг чандална.
6. Астерискчууд хурдтай.
7. Астерискчууд инновацилаг.