Компанийн алсын хараа
Мэдлэгт тулгуурласан, шинийг сэдэгч, бүтээлч шударга, хамтын хөгжлийг дээдлэгч эрүүл мэндийн тэргүүлэгч компани байна.
Компанийн эрхэм зорилго
Хэрэглэгчиддээ Шилдэг, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ Ажиллагсаддаа Бүтээлч орчин, хөгжих ирээдүй Түншүүддээ Хамтын хөгжлийг бий болгоно
Нэмэлт мэдээлэл
Монос Косметик ХХК нь 1990 онд үүсгэн байгуулагдсан Монос Группийн ууган үйлдвэрлэгч компани ба Монос Группийн дэргэдэх Эм судлалын хүрээлэн, Олон улсын гоо сайхны судалгаа, Солонгос улсын гоо сайхны хүрээлэн, судалгаа шинжилгээний лабораториудтай хамтран бүтээгдэхүүн хөгжүүлэлт, шинэчлэлт, шинэлэг технологи нэвтрүүлэхэд онцгой анхаарч ирсэн бөгөөд Монгол орны хөрсөнд ургасан, байгалийн цэвэр түүхий эдээр, олон төрлийн амин хүчил, эрдэс бодис, биологийн идэвхт нэгдлээр баялаг 200 нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
2016-2018 онд БНСУ-ын Дэгү Ханы их сургуулийн дэргэдэх гоо сайхны судалгаа, хөгжлийн лабораторитой хамтран шинэ бүтээгдэхүүний технологийн судалгаа шинжилгээний ажлыг хамтран хийж, 2019 онд 13 нэр төрлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол 2020-2022 онд үс арчилгаа, арьс арчилгааны бүтээгдэхүүний туршилт, хөгжүүлэлтэн дээр хамтран ажиллаж, 2021 оны шинэчлэгдсэн Биомон үс арчилгааны бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол 2022 онд арьс арчилгааны бүтээгдэхүүний туршилт судалгааны ажлыг хамтран хийж, шинэчлэгдсэн технологи бүхий 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2023 онд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.