Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Монголын барилгын бизнесийн салбарт хөрөнгө оруулалт, төслийн удирдлагаар тэргүүлэгч компани болох • Захиалагч болон Хамтын ажиллагаатай байгууллагууд биднийг өөрсдийнхөө амжилтын салшгүй хэсэг гэж үздэг байх. Бид тэдний хэрэгцээ шаардлагыг урьдчилан мэдэрч өөрсдийн амлалтыг бүрэн биелүүлж ажиллана. • Ажилтнууд “Рендербау” компанид ажиллаж байгаадаа бахархдаг байх нөхцөлийг бүрдүүлнэ. Бид боломжуудыг бий болгох замаар гарамгай амжилтанд хүрч ажиллана. • Нийгэмд чиглэсэн аливаа үйл ажиллагаанд хариуцлага хүлээж идэвхитэй оролцоно. Бид хүрээлэн буй орчныг эко түвшинд амьдрах таатай орчин болгон эерэг өөрчлөлтийг бий болгож буй орон нутгийн нийгэм уруу хандсан үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай тууштай хамтарч ажиллана.
Компанийн эрхэм зорилго
Монгол хүний чадавхи, туршлагыг орчин үеийн шилдэг технологитой хослуулсан үндэсний манлайлагч компани байна.