Компанийн алсын хараа
Эерэг, бүтээлч хамт олон
Компанийн эрхэм зорилго
Айл бүрт аз жаргал авчрах үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүргэх
Компанийн үнэт зүйлс
-
Deliver WOW Through Service
-
Embrace and Drive Change
-
Pursue Growth and Learning
-
Build Open and Honest Relationships With Communication
-
Build a Positive Team and Family Spirit
-
Do More With Less
-
Be Passionate and Determined
-
Be Humble
Нэмэлт мэдээлэл
Бид энд Бид ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй 20 гаруй жил тавилга худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Өнөөдөр Бид энд Бид ХХК нь Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах 9 давхар “Шинэ Сонголт Брэнд их дэлгүүр”-т 100 гаруй ажиллагсадтайгаар салбартаа манлайлан, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэж олон улсын чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө ажиллаж байна.
Бид хэрэглэгчид болон түншүүдтэйгээ шударга, найдвартай бөгөөд тогтвортой харилцахыг эрхэмлэдэг бөгөөд одоогоор олон улсын тавилгын загварын хөгжлийг тодорхойлдог 20 гаруй үйлдвэр, компанийн бүтээгдэхүүнийг Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр борлуулж байна.
Цаашид бид байгууллагын хамгийн үнэт зүйл болох ажилчиддаа өрсөлдөхүйц цалин урамшуулал олгож, ажлын тав тухтай орчинг бүрдүүлэн амьдралынх нь тогтвортой баталгаа болохыг эрмэлзэж нийгэмдээ өөрсдийн хувь нэмрээ үргэлж оруулж байх болно.