Нано Интернэйшнл нь Нано группийн охин компаниудын нэг бөгөөд Монголын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний зах зээлд сүүлийн 17 жилийн турш ажиллаж буй тэргүүлэгч компаниудын нэг юм.
Одоогийн байдлаар бид дэлхийн шилдэг компаниуд болох UNILEVER, PEPSICO, BEIRSDORF, PERFETTI VAN MELLE, RECKITT BENCKISER, NUTRICIA, L’OREAL, BORJOMI, TZMO, PZ CUZZONS, зэрэг 15 гаруй компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажиллаж 8,000 гаруй борлуулалтын цэгт 3,000 гаруй бүтээгдэхүүнүүдийг бүхнээс түрүүнд уриатайгаар инээмсэглэлийн хамт хүргэж байна.
Бид B2B буюу бизнесийг бизнесүүдэд системээр ажилладаг.
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Бид дэлхийн шилдэг бүтээгдэхүүнүүдийг инээмсэглэлийн хамт бүхнээс түрүүнд хэрэглэгчиддээ хүргэнэ.
Компанийн эрхэм зорилго
Монголын FMCG салбарын тэргүүн эгнээнд байж бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ дамжуулан инноваци болон үнэ цэнийг өөрийн хэрэглэгчиддээ хүргэж, байнгын хөгжүүлэлтийг хийн, ур чадвартай, эрч хүчтэй ажиллагсадтайгаар багийн ажиллагаагаар тэргүүлэгч , салбартаа хамгийн шилдэг компани байна.
Компанийн үнэт зүйлс
Мэргэшсэн өндөр ур чадвар
- Үргэлж шинэчлэгдэж зах зээлд мэргэшсэн ур чадвараа байнга сайжруулж өөрийгөө болон бусдыгаа үргэлж хөгжүүлж ажиллана.
Манлайлал
- Бид нэгдсэн нэг зорилготой. Бид зорилгынхоо төлөө үргэлж тэмүүлж, байнгын урагшилж ажиллана.
Эерэг бүтээлч сэтгэлгээ
- Бид багаар хамтран ажиллаж, бүтээлч хандлагыг эрхэмлэнэ. Бид үргэлж шинийг санаачлагч байна. Бид өөрчлөлтөнд үргэлж бэлэн байна.
Шударга нэгдмэл байдал
- Бид хэрэглэгчидээ үргэлж дээдлэн, тэдний байнгын, хамгийн, эхний сонголт байх болно.
Бизнесийн түншлэл
- Бид бизнесийн этик, ёс зүйг эрхэмлэж, харилцагчдаа дээдлэн хамтдаа хөгжинө.
Нэмэлт мэдээлэл
НАНО ГРУПП НЬ:
1. Монголын үл хөдлөх хөрөнгө зуучлалын зах зээлд 70 гаруй брокер оффис, 1,200 гаруй агенттайгаар тэргүүлэгч Америкийн RE/MAX брэндийн Монгол дахь мастер франчайз эрхийг эзэмшигч RE/MAX Монголиа,
2. Дэлхийн шилдэг 15 гаруй компаниудын албан ёсны дистрибьютерээр ажиллаж 3000 гаруй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдааны Нано Интернэйшнл,
3. Сэргээгдэх эрчим хүчний нанотехнологийн төсөл (одоогоор судалгааны, төслийн шатанд )
4. Хувцас гоёл чимэглэлийн PANDORA брэндийн мастер франчайз эрхийг эзэмшигч, онлайн хувцас, гоо сайхны худалдааны WWW.STYLEE.MN сайтыг эзэмшигч, ритэйл худалдааг эрхлэгч Нано Фэйшн компаниудыг нэгтгэсэн худалдааны групп компани юм.