Ажилд орох хүсэлт гаргасан хүн бүрт ижил боломжийг олгож, хүний нөөцийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагаанд эрх тэгш, шударга зарчмыг баримтлан ажилд авах шийдвэрийг сонгон шалгаруулалтын журмын дагуу ямар нэг ашиг сонирхлын зөрчилгүйгээр гаргадаг.
Компанийн алсын хараа
Бид дотоодын зах зээлийнхээ дийлэнх хувийг дангаар үйлдвэрлэн нийлүүлэгч, хэрэглэгчиддээ технологийн дэвшил, таашаал мэдрүүлэгч, аз жаргалтай ажилтантай компани болно.
Компанийн эрхэм зорилго
Хэрэглэгчиддээ сэтгэлээ шингээсэн бүтээгдэхүүнээ хүргэж зах зээлдээ хүндлэл хүлээсэн тэргүүн манлай өрсөлдөгч байна.
Компанийн үнэт зүйлс
- Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээг мэдэрч, бодит хэрэглээг нь нийлүүлэгч, бүтээгч компани байх
- Монгол хүнийхээ үнэ цэнээ мэдэрсэн, амьдралын зорилготой, бүтээлч сэтгэлгээтэй хамт олон байх
- Монгол орондоо үнэ цэнийг бүтээж, ард түмнийхээ хэрэглээг үйлдвэрлэгч улс байхад хувь нэмрээ оруулагч байх