image
image
Да Хүрээ Трейд

43 дагагчтай

2.8
Бидний тухай
Яагаад бид гэж?
Компанийн алсын хараа

Шинэ санаа, шинэлэг менежментээр автотехникийн чанартай нэг цэгийн үйлчилгээг бий болгох.

Компанийн эрхэм зорилго

Хэрэглэгчиддээ авто техникийн худалдаа, үйлчилгээг чанартай найдвартай хүргэх, ажиллагсадынхаа нийгмийн баталгааг бэхжүүлэх, харилцагчдаа дээдлэн хүндэлж, тэдний итгэлийг хүлээсэн өөрийн салбартаа тэргүүлэгч компани байна.

Компанийн үнэт зүйлс

Бүтээлч эвсэг хамт олон, чадварлаг мэргэшсэн хүний нөөц, авто техникийн брэнд үйлчилгээ, найдвартай харилцагч, түншлэгчид

Нэмэлт мэдээлэл
Авто техникийн худалдаа үйлчилгээний салбарын 60 гаруй хувь нь төвлөрсөн, салбартаа тэргүүлэгч манай компани нь авто техникийн брэнд үйлчилгээг бий болгон “Бүтээлчээр хөдөлмөрлөж, бүгдээрээ хөгжье” уриатайгаар 30 дахь жилдээ бизнесийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Өнөөдрийн байдлаар 4000 гаруй иргэдийг ажлын байраар ханган, худалдаа, үйлчилгээний иж бүрэн төв, битүү болон задгай авто салон, дэлгүүр, нийтийн хоолны үйлчилгээ зэрэг 200 гаруй барилга байгууламж, худалдах авто машины 1500, үйлчлүүлэгчдэд зориулсан 400 автомашины зогсоолтойгоор авто техникийн худалдаа, үйлчилгээний “Нэг цэг”-ийн үйлчилгээг үзүүлдэг. Бид үйл ажиллагаандаа Монгол улсын хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг хэрэгжүүлж, ажлын байрны үнэлгээ дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаар баталгаажуулан, байгууллагын тохижилт, соёлжилт, эко орчинг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд улсын төсөвт төлөх татвар шимтгэлийн хувь хэмжээ жил бүр өсөн нэмэгдэж, сүүлийн 5 жилийн хугацаанд 4 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрийг оруулж байна