image
image
Очир Ундраа Холдинг

51 дагагчтай

4
Бидний тухай
Яагаад бид гэж?
Удирдлагын баг
Компанийн алсын хараа

ОРЛУУЛАШГҮЙ БАЯЛАГ БОЛНО

Компанийн эрхэм зорилго

Бид харилцагчдынхаа бүтээмж, үнэ цэнэ, олон улсад өрсөлдөх чадварыг тасралтгүй нэмэгдүүлж, тогтвортой хөгжилд манлайлна.

Компанийн үнэт зүйлс
  • Аюулгүй ажиллагаа

Алхам тутамдаа эрсдэлийг удирдан нэн тэргүүнд өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж, аюулгүй байдлыг хангаж, нийгэм, хүрээлэн буй орчиндоо ээлтэй, аюулгүй, найдвартай шийдэл, стандарт, арга барил, технологийг ашиглаж, хариуцлагатай ажилладаг.

  • Ёс зүй

Үргэлж зөвийг эрхэмлэн, хууль дүрмийг чанд сахиж, хууль бус ашиг сонирхол, улс төрийн сөрөг нөлөөллөөс ангид байж, олон улсын стандарт, хэм хэмжээг баримталж, үнэнч шударга, ёс зүйтэй, ил тод, нээлттэй үйл ажиллагааг явуулдаг. 

  • Бүтээлч хандлага

Шинэ санаа, санаачлагыг урамшуулан дэмжиж, үйлдэл бүрийг чанартай, үр дүнтэй байлгаж, улам хялбаршуулан стандартжуулж, өдөр бүр бүтээлч, хөдөлмөрч хичээнгүй хандлага, арга барилаар ажлаа гүйцэтгэж, шалгарсан туршлагаар үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулж, бүтээмжээ нэмэгдүүлдэг.

  • Хамтын зүтгэл

Байгууллага болон оролцогч талуудын эрх ашиг, сайн сайхны төлөө нэгдмэл зорилгодоо хүрэхийн тулд ажилтан бүрийн хичээл зүтгэл, мэдлэг, мэдээлэл, туршлага, ур чадварын үр дүнд оновчтой шийдвэр гаргаж, аливаа хүндрэл, бэрхшээлийг хамтдаа даван туулж, багийн хүчээр илүү амжилтыг бүтээдэг.

  • Хүндэтгэлтэй байдал

Ямагт хүний эрх, эрх тэгш байдлыг дээдэлж, сонирхогч талуудын оролцоог хангаж, үзэл бодлын ялгаатай байдлыг дэмжиж, чин сэтгэлээсээ бусад хүмүүст болон хийж буй ажил, нийгэм, хүрээлэн буй орчиндоо санаа тавьж, хүндэтгэлтэй ханддаг.

  • Итгэл даах чадвар

Харилцагч бүрийнхээ санал, хүсэлтэд шуурхай, эерэг хариу үзүүлж, эрэлт, хэрэгцээнд нь нийцсэн оновчтой шийдэл, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг, хүндрэл бэрхшээлийг нь хамтдаа даван туулдаг, итгэл даасан түнш, тогтвортой хамтрагч нь байна.

 

 

Нэмэлт мэдээлэл
Очир Ундраа Холдинг нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон, стратегийн ач холбогдол бүхий уул уурхай, хими, барилга, дэд бүтэц, санхүү гэсэн салбаруудад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулж буй хувийн хөрөнгө оруулалттай үндэсний тэргүүлэх групп компаниудын нэг юм. Манай байгуулага 2000 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд бидний бизнесийн ололт, амжилтуудын гол үндэс болсон нийт 900 гаруй ажилтнуудынхаа хамтын итгэл, сэтгэл, зүтгэл дээр түшиглэн өдгөө 16 салбар компанийн бүрэлдэхүүнтэйгээр өргөжин тэлж, хөгжин дэвшээд байна.
Зургийн цомог