image
image
Транскапитал ББСБ

69 дагагчтай

4.3
Бидний тухай
Яагаад бид гэж?

Таныг найрсаг хамт олон, өрсөлдөхүйц цалин, ажлын таатай орчин, өсөж дэвших боломж хүлээж байна. Та манайхыг зориод ирээрэй.

Удирдлагын баг
Компанийн алсын хараа

Мэргэжлийн, чадварлаг, чин эрмэлзэлтэй, шударга, нээлттэй багаар харилцагчдын санхүүгийн хэрэгцээг хангасан цогц үйлчилгээтэй тэргүүний ББСБ байна.

Компанийн эрхэм зорилго

Бид санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэхдээ мэргэжлийн түвшинд бүтээлч ба найдвартай ажиллагаагаар харилцагчдын, санхүүгийн чадамж муутай үйлчлүүлэгчдийг хамруулан, үйл ажиллагааг нь дэмжин хөрөнгийг өсгөх, баялаг хуримтлуулахын зэрэгцээ, хөрөнгө оруулагчид, хувь нийлүүлэгчдийнхээ хөрөнгийг арвижуулах болно.

Компанийн үнэт зүйлс
  • Хэзээд бүтээлч, шинийг сэтгэгч санхүүгийн шийдвэр гаргагч байна.
  • Үйл ажиллагааныхаа бүхийл түвшинд нийгэмд хариуцлагатай, шударга, ёс суртахуунтай үзэл бодлыг баримтална.
  • Ажиллагсдынхаа дуу хоолойг дээдэлсэн нээлттэй бодлого баримталдаг, чадварлаг тэргүүний баг байна.
Нэмэлт мэдээлэл
Транскапитал ББСБ нь 2001 оноос хойш Монгол улсын өнцөг булан бүрт үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. “Транскапитал ББСБ” ХХК нь Монгол улсын ууган ББСБ-ын хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэр дууриалал үзүүлэгч байхыг бид зорьдог. Шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 20 жилийн турш манлайлсаар ирсэн нь бидний бахархал юм. Монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй 35 салбарт ажиллаж буй 200 гаруй мэргэшсэн ажилтан, 16000 гаруй харилцагчдадаа санхүүгийн цогц үйлчилгээг хамгийн түргэн шуурхай, итгэлтэй, нэр төртэйгээр хурдан шуурхай хүргэсээр байна. Бид харилцагч, ажилтныхаа санал хүсэлтийг сонсож Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулж эрх тэгш, нээлттэй, найдвартай үйлчилгээг цаг алдалгүй хүргэж, үргэлж шинийг санаачлагч, тэргүүлэгч байхыг эрмэлзэн ажиллаж байна. Тантай хамт аз жаргалын төлөө