image
image
Бест шүес

152 дагагчтай

3.8
Бидний тухай
Яагаад бид гэж?

Өдрийн хоол,  унааны мөнгө цалигаас гадна олгогддог 

Компанийн алсын хараа

“ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ МОНГОЛ ГУТАЛ”

Компанийн эрхэм зорилго

МЭРГЭШСЭН ХАМТ ОЛОН ТЕХНИК ТЕХНОЛГИЙН ХӨГЖИЛД СУУРИЛАН ХЭРЭГЛЭГЧИЙН ХҮСЭЛ ШААРДЛАГАД НИЙЦҮҮЛЭН ЭРҮҮЛ АХУЙ, ЧАНАРЫН ДУВУУ ТАЛЫГ ХАРУУЛСАН, ТАВ ТУХЫГ МЭДРҮҮЛСЭН ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОРИЛГОО БОЛГОН АЖИЛЛАНА.

Компанийн үнэт зүйлс
ØХамтын хүч
Ø Хариуцлагатай байдал
Ø Шинийг эрэлхийлэгч
Ø Эерэг хандлага
Нэмэлт мэдээлэл
Бидний тухай “БЕСТ ШҮЕС” ХХК нь (BEST SHOES) 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Анх 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо нийт 100 гаруй ажилтантай хөнгөн үйлдвэрийн салбартаа тодорхой байр суурийг эзэлж , гутал үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч компани болон өргөжсөн. Бид өмнө нь зөвхөн гоёлын гутал үйлдвэрлэдэг байсан бол 2014 оны 11 дүгээр сараас ажлын болон хөдөлмөр хамгааллын гутлыг үйлдвэрлэх зорилгоор өдөрт 500-600 хос гутал үйлдвэрлэх хүчин чадал бүхий дамжлагын шугамт үйлдвэрийг шинээр ашиглалтад оруулан үйл ажиллагаагаа өргөжүүлэн амжилттай ажиллаж байна. Манай компани Манай компани нь цэрэг, цагдаа, уул уурхай, эмнэлгийн байгууллага, хүнсний үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр зэрэг байгууллагуудын ажилтан, албан хаагч нарын тусгай зориулалтын болон хөдөлмөр хамгааллын ажлын гутлыг технологийн дагуу чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн захиалгын дагуу хэрэглэгчдэдээ нийлүүлж байна. Мөн ажлын гутал үйлдвэрлэхээс гадна өөрийн нэрийн загварын гоёлын болон өдөр тутмын арьсан гутлыг үйлдвэрлэн зах зээлд гаргадаг төдийгүй захиалгаар зөвхөн тухайн хүнд зориулсан гутлыг урлаж өгдгөөрөө онцлог юм. Бид гадаад болон дотоодын чанарын стандартын шаардлага хангасан, дэвшилтэт технологиор хийгдсэн түүхий эд материалуудыг захиалан авч үйлдвэрлэлээ явуулдаг. Манай компани нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ чанарыг дээшлүүлэх, удирдлагын тогтолцоогоо сайжруулах зорилгоор үйл ажиллагаандаа олон улсын Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэн явдал нь гутал үйлдвэрлэлийн салбартаа анхдагч болсон юм.