Удирдлагын баг
Компанийн алсын хараа
ЭРҮҮЛ мэндийг дэмжсэн ОРГАНИК хүнсний бүтээгдэхүүнийг өдөр тутмын хэрэглээнд хэвшүүлэх.
Компанийн эрхэм зорилго
Эрүүл мэндийг дэмжсэн хүнсний бүтээгдэхүүнийг, хэрэглэгчийн сэтгэл ханамжид нийцүүлэн, олон улсын стандартаар ҮЙЛДВЭРЛЭГЧ, ЭКСПОРТЛОГЧ, дотоодын зах зээлд ТЭРГҮҮЛЭГЧ компани байна.
Компанийн үнэт зүйлс
- Итгэлтэй харилцагч
- Мэдлэг, чадвартай бүтээлч хамт олон
- Эрхэм хэрэглэгч
- Эрүүл, чанартай бүтээгдэхүүн
- Ёс зүйтэй бизнес
- Шинэ санал, санаачлага
Нэмэлт мэдээлэл
Манай хамт олон 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн жор хужрыг тааруулсан, хүний бие, эрхтэн тогтолцоо бүрт хүрч үйлчлэх, амин дэм, эрдэс бодисоор нэн баялаг, эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ зориулж ирлээ.
Монос Хүнс ХК нь дэлхийн шилдэг компаниудын хөгжлийн жишгээр 2019 онд монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтийн буюу ХУВЬЦААТ компани болсон түүхтэй. Ингэснээр Монголчууд хүнсний салбарт тэргүүлэгч Монос Хүнс компанийнхаа зөвхөн хэрэглэгч нь бус жинхэнэ эзэд нь болсон юм.
Бид Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх судалгаанд дурдагдсан зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн тустай эрүүл мэндийн хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист суугаа хэрэглэгчдийнхээ гарт хүргэн үйлчилж байна.