Компанийн үнэт зүйлс
- Шударга, ёс зүйтэй байна.
- Тасралтгүй сайжруулна.
- Тууштай байна.
- Нэгдмэл эерэг цэнэгтэй хамт олны нэг хэсэг нь байж, ямагт дэмжинэ.
- Тогтвортой хөгжинө.
- Шийдэлд төвлөрнө.
Нэмэлт мэдээлэл
Намир групп нь 2000 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд аж үйлдвэр, дэд бүтэц, инженерингийн үйлчилгээ, автомотив болон дижитал санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд гэсэн таван үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хөрөнгө оруулалтын компани юм. Үндсэн стратегийн хувьд урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулах цомхон мөртлөө хүчтэй, бяртай, өөрчлөлтөд тэсвэртэй компани, хамт олныг бий болгоно. Иймд нийт ажиллагсдадаа компанийнхаа зургаан үнэт зүйлсийг бүрэн нэвчүүлж, үнэт зүйлсэд суурилсан, шийдэлд төвлөрсөн, нэгдмэл эерэг цэнэгтэй хамт олныг бий болгохын төлөө зорьдог нь онцлогтой. Үнэт зүйлсэд суурилсан компани болсноор хамт олон урт хугацаанд тогтвортой, үр бүтээмжтэй, эерэг нөлөө бүхий нийгмийн идэвхтэй иргэд болж нийгэмдээ зөв үлгэрлэл болно гэж итгэдэг.