- ТЭСО Группийн хүний нөөцийн сургалт, хөгжлийн бодлогын хүрээнд бүх түвшний ажилтны ерөнхий болон мэргэжлийн ур чадварыг сайжруулах, зохих, ур чадвар дадал эзэмшүүлэх зорилгоор 20 сэдэв бүхий дотоод сургалт ордог. бөгөөд бүх түвшний ажилтан нь өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадвар эзэмших зорилгоор дотоод сургагч багшийн нээлттэй сонгон шалгаруулалтанд оролцож сургагч багш бэлтгэх мэргэжлийн 1 сарын хөтөлбөрт хамрагдан "Тэсо сургалт хөгжлийн академи"-н дотоод сургагч багш болох боломжтой.
- Ажилтны урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд талент ажилтнуудруу чиглэсэн менторшип хөтөлбөр, дунд шатны удирдах ажилтны көучинг хөтөлбөр болон reskilling, upskilling-н хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой.
Удирдлагын баг
Компанийн алсын хараа
Дэлхийд өрсөлдөнө
Компанийн эрхэм зорилго
Бид тогтвортой хөгжлийг эрхэмлэн хамтын үнэ цэнээр дэлхийд түүчээлэх үндэсний баялаг бүтээгч байна.
Компанийн үнэт зүйлс
Хэрэглэгчдэд зөвхөн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүргэхийг эрхэм үүргээ гэж үздэг. Аливаад өөриймсөг ханддаг, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд ТЭСО Группийн үнэт зүйл байна.
Нэмэлт мэдээлэл
ТЭСО Групп нь хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн 3 чиглэлийн үйл ажиллагаагаар дамжуулан дэлхийд өрсөлдөх Монгол компанийг цогцлоохоор тэмүүлж, алхам алхамаар урагшилсаар байна.
ТЭСО ФҮҮДС
2021 оны “Монголын ТОП-100 аж ахуйн нэгж”-ээр шалгарсан ТЭСО Фүүдс компанид Монголын зайрмагны зах зээлийн 70 хувийг дангаар бүрдүүлэгч “Айсмарк”, хатаасан аарц, аарцны ундаа, шүүсний брэндүүдээрээ зах зээлд хэдийнэ танигдсан “Милко”, түүхий эд бэлтгэлийн “Эко кластер”, уул уурхайн бус хүнсний экспортыг төрөлжүүлэн хөгжүүлж буй “Женерал экспорт”, гадаад, дотоод худалдааны “Домог интернэшнл” компани харьяалагддаг.
ТЭСО ПРОПЕРТИС
ТЭСО Групп нь 2012 оноос барилга бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаагаа тэлж, олон улсын чанар стандартад нийцсэн орон сууц, хотхоны төслүүдийг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд жилээс жилд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг бүтээн байгуулах зорилгынхоо хүрээнд олон улсын шилдэг туршлагуудыг нутагшуулж, “Содон стандарт цогцолбор хороолол”, Хүүхдэд ээлтэй төлөвлөлт бүхий тансаг зэрэглэлийн “Sky Garden Residence”, Гэр бүлийн үнэ цэнийг эрхэмлэгч “Palm Springs resort and villa” хувийн орон сууцны хотхон, “New Luxury” концепц бүхий бизнес зэрэглэлийн “Alpha Zone” хотхон, Commercial center “Sky Park Plaza” зэрэг төслийг амжилттай хэрэгжүүлснээрээ салбартаа шинэ стандартыг тогтоож байна.
ТЭСО ИНВЕСТМЭНТ
2012 онд зам тээвэр, логистикийн компаниар бизнесээ эхлүүлсэн ТЭСО Инвестмэнт компани нь өдгөө 11 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсын эдийн засаг, хэрэглэгчдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг сайжруулах тэнцвэртэй бизнесүүдийг хөгжүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан ТЭСО Инвестмэнт компанийн бүрэлдэхүүнд хөрөнгө оруулалтын “Апекс капитал”, кофены соёлыг түгээх “Улаанбаатар кофе калчур”, Монгол үндэстний эрүүл мэнд, дархлааг сайжруулах зорилготой “Лайф баланс”, хүнсний салбарт дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэгч “Мэйжик Тек Монголиа” зэрэг 11 салбар компани үйл ажиллагаа явуулж, ирээдүйд үнэ цэн нь өсөн нэмэгдэх шинэ төслүүдийг санаачлан хэрэгжүүлж байна.