Таны хувьд компанийг ажилтнууддаа ээлтэй компани болгодог хамгийн чухал хүчин зүйл юу вэ? Цалин урамшуулалын бодлого? Тав тухтай орчин? Эрүүл мэндийн даатгал?. Эдгээр хангамж, урамшуулалын цогц тогтолцоог бүрдүүлж чадсанаар ажилтнуудынхаа сайн сайханыг анхаардаг жинхэнэ утгаараа ээлтэй компани болж чадна.
Тэгвэл тэрхүү ажилтнууддаа ээлтэй бодлогыг маш сайн хэрэгжүүлдэг эмнэлэг бол Интермед эмнэлэг юм. Яаж вэ гэж үү?
Эмнэлэгийн салбар дундаа өрсөлдөхүйц цалинтай.
Сар тутмын гүйцэтгэлийн урамшуулал
Шөнийн цагийн нэмэгдэл 50%
Ажилтны эрүүл мэндийн даатгал
Сэтгэл зүйчийн зөвлөгөө (эхний удаа байгууллага төлнө)
Ажилтны эмнэлгийн үйлчилгээ авах хөнгөлөлт
Жил тутмын эрүүл мэндийн үзлэг байгууллагын зардлаар
Ажилтны спорт заал 7 хоног тутам
Байгууллагын дэргэдэх цэцэрлэг
Түрээсийн төлбөргүй ажилтны байр
М банкнаас хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авах боломж
MCS группийн бенефитсээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр авах боломж
Хоол унааны нэмэгдэл, жижүүрт ажилласан ажилтны өглөөний цай, оройн хоолыг байгууллагаас
Байгууллагын хуульчаас хуулийн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй авах
УБ-Орон нутгийн салбар хооронд шилжиж ажиллах боломж
MCS академийн сургалт
Олон нийтийн арга хэмжээ, баяр ёслол
Эдгээр бүх хангамж урамшуулалыг бүх ажилтнууддаа олгодог гэж бодохоор ажилтнууддаа ээлтэй компаниар тодруулахын аргагүй байлаа. Тун удахгүй Интермед шинэ өргөтгөлийнхөө нээлтийг хийж 200 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, worki.mn дээр ажлын заруудаа байршуулах тул та Интермед Эмнэлэг гэсэн worki дээрх хуудсыг нь дагаж, нээлттэй ажлын байрны мэдээллийг цаг алдалгүй аваарай.