image
Бүтээмжээ нэмэгдүүлэх 5 арга
Нийтэлсэн :
Worki
2024.03.26

Harvard Business Reviewнийтлэгдсэн БҮТЭЭМЖЭЭ нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй, сонирхолтой 5 аргыг хүргэж байна. 

1-р арга Автоматжуулж болох бүгдийг нь автоматжуулах 

Өнөөдрөөс эхлэн автоматжуулж болох ажлуудаа бүгдийг нь автоматжуулахыг хичээгээрэй. Яг одоогоос ашиглаж болох дараах платформуудаас туршиж үзэхийг зөвлөж байна. 

  • Ажлын урсгалаа автоматжуулах: Zapier.com, IFTTT.com
  • Сошиал хуудаснуудаа нэг дор хөтлөх, удирдах: Buffer and HootSuite
  • Уулзалт товлох: Calendly.com
  • Төлөвлөх: Notion, Trello 

2-р арга Outsource ашиглах 

Мэдээж бүх ажлыг автоматжуулах боломжгүй билээ. Тэгвэл заавал хүний оролцоо шаардагддаг, олон дахин давтагддаг, цаг хугацаа шаардагдах ажлуудаа өөр хүнд цалинг нь өгөөд хийлгээрэй. Нэгэн сонирхолтой жишээ авсныг хүргэж байна. Таны хийж буй ажил тань 1 цагт 10$-р үнэлэгдэх үү эсвэл 10000$-р үнэлэгдэх үү? 

 
 
 
 
 
 

10$ 

 
 
 
 
 

100$ 

 
 
 
 
 

1000$ 

 
 
 
 
 

10000$ 

 
 
 
 
 

Cold call хийх 

 
 
 
 

Одоогийн хэрэглэгчид тулгарч буй асуудлыг шийдвэрлэж өгөх 

 
 
 
 

Sales Funnel - Борлуулалтын юүлүүрээ загварчлах 

 
 
 
 

Unique Selling Proposition /USP/ - Бусдаас ялгарах борлуулалтын хосгүй шинж чанараа сайжруулах 

3-р арга Синхроныхарилцааг бий болгох 

Үе үе 3 цаг үргэлжлэх хуралд 12 хүн оролцож, нэг хүний оруулах хувь нэмэр 5 минут ч хүрэхгүй байх үеүд ажил дээр нэлээдгүй бий. Энэ нь хориглох хэмжээний муу зүйл биш ч гэлээ үр ашиггүй уулзалт гэдэг ангилалд гарцаагүй багтах юм.

Учир нь хурлыг зүгээр мэдээлэл дамжуулах төдий зорилгоор хийж байгаа бол эдгээр үр дүнгүй хурлуудыг багасгах зорилгоор баг хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх, үр дүнтэй хамтын ажиллагааг дэмжих, мэдээллийн урсгалыг сайжруулахад чиглэсэн платформуудыг хүргэж байна. 

  • Мэдээлэл дамжуулах: Slack, Google chat, Viber group, Microsoft Teams 
  • Төсөл удирдах: Asana, Trello, Basecamp, Airtable, Notion 
  • И-мэйл болон вэбсайтуудыг түр зогсоох: Inbox Pause, Blocksite 

4-р арга Шийдвэр гаргахдаа 2 төрөлд хуваагаарай 

Синхроны буюу чөлөөтэй, шууд харилцааг бий болгохын тулд тухайн ажил болон асуудал нь хэдий хэр хэмжээний шийдвэр гэдгээ ялгаж салгаж сурах чадварыг шаарддаг ба Амазоны Jeff Bezos-ий хувьд энэ үед гаргах гэж буй шийдвэрүүд 2 төрөлд ангилагддаг гэж үздэг байна.

ШИЙДВЭР 1-т багтах шийдвэрүүд нь том хэмжээний, эргэж буцах боломж бараг үгүй, эрсдэл өндөртэй байдаг. ШИЙДВЭР 2-т багтах шийдвэрүүд нь харин буцаах боломжтой байх ба хэрэв алдсан тохиолдолд нэг их хохирол учруулахгүйгээр нөхөн төлөх боломжтой байдаг. Мөн түүний үзэж буйгаар бидний амьдралд өдөр тутам гаргаж буй шийдвэрүүд нь ихэнхдээшийдвэр 2” ангилалд багтах ба үүнийг ойлгож чадвал шийдвэр гаргахын тулд хийж буй хурал, уулзалтад зарцуулах цаг багасдаг гэнэ. 

5-р арга TASK-уудаа BUNDLE болгох 

“Bundle” болгох буюу Нэг дор олон таскуудыг хамтад нь хийх аргыг туршаад үзээрэй.  

Multitasking буюу олон ажлууд дээр ажилладаг хүн нэг ажлаас нөгөөд шилжих үедээ ядарсан, бүтээмжгүй болсон мэт мэдрэмж авдаг байна. Үүний оронд Task Bundling буюу ажлуудаа нэг дор хийх арга нь илүү үр дүнтэй, бүтээмжтэй болохыг баталсаар байна. 

Жишээлбэл, хувь хүнийхээ хувьд англи хэлээ сайжруулах зорилт тавьсан бол англи хэл дээр подкаст сонсонгоо и-мэйл бичээд шууд үргэлжлүүлэн presentation бэлдэх ажил руу шилжихийг хэлж байгаа юм. Ингэснээр тархинд өмнөх ажил дууссан мэт сэтгэгдэл төрөхгүй бөгөөд үргэлжлүүлэн бүтээмжтэйгээр тархи ажилласан хэвээр байдаг байна. 

Мэдээж дээрх бүх аргыг ашиглаад ашиглаад таны гараас ажил гарахгүй, буруу газраа ажиллаад байгаа юм шиг мэдрэмж төрж байвал та карьерын дараагийн шилжилтээ хийж өөртөө тохирох хамт олон, гоё ажлыг Worki.mnолоорой.

Бусад зөвлөгөө